ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН – 2019 оны 08 сарын 01-03 -ны өдрүүдэд Негирэ Улсын Абужа хотод зохион байгуулагдлаа. Уг чуулганд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (MONEF) -г төлөөлөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал Ч. Балжинням оролцлоо. ОУХБ-ын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд Дэлхийн 65 Улс орон бүрийн нийгмийн түншлэгч талууд (засгийн газар, ҮЭ, ажил олгогчид) болон судлаачид, залуучуудын төлөөлөл 200 гаруй оролцогчид хүрэлцэн ирсэн байна.
“Дэлхий даяар 255 сая залуу ажил эрхэлдэггүй, боловсрол, сургалтанд хамрагдаагүй NEET -“Not in Education, Employment, or Training” хүмүүс байгаа нь бид энэ асуудлаар түр зогсож, эргэцүүлэн бодож, даруй арга хэмжээ авах шаардлагатай байгаа зураг харагдаж байна.
Учир нь энэ бол сэтгэл түгшээсэн бодит байдал юм. ” NEET дэх Залуу эмэгтэйчүүдийн эзлэх хувь гурав дахин их байгаа юм.
Мөн түүнчлэн “176 сая залуу хүмүүс ажиллаж маш их хөдөлмөрлөж байгаа хэдий ч тэд ядуу зүдүү амьдарч байна. Тэд ажилтай хэрнээ ядуу хүмүүс бөгөөд Африкт залуу ажилчдын 60 хувь нь албан бус салбар болон хөдөөгийн эдийн засагт төвлөрч байна”.
Мөн Дэлхий даяар “59 сая залуу ажилгүй, 136 сая хүн ядууралд орсноор” залуучуудын хөдөлмөр эрхлэлт нь дэлхийн хөдөлмөрийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.
Гурван өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн хямралтай тэмцэх тухай ОУХБ-ын 2012 оны тогтоолыг хэрэгжүүлэх санал зөвлөмжийг нэгтгэхийг зорьсон ба залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зорилтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 -г хэрэгжүүлэхэд залуучуудын оролцооны талаар болон:
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Зохистой хөдөлмөрийн харилцааг ажлын байр бүрд төлөвшүүлэх
- Шинэ тутамд өөрчлөгдөж буй ирээдүйн хөдөлмөрийн харилцаанд залуучуудыг бэлтгэх талаар
- Ирээдүйн ажил мэргэжил,
- Чадамж, ур чадварын зөрүү,
- Албан бусаас албан эдийн засаг руу шилжих, зохистой ажил хайхад залуу хүмүүст тулгарч буй боломж, бэрхшээлүүд зэрэг олон асуудлуудыг хөндөж ярилцаж, харилцан туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах аргачлалаа хуваалцсан юм.
Үүнээс 17 залуу эдгээр асуудлуудын шийдэл болох өөрсдийн төсөл санаачлагаа танилцуулсан үзэсгэлэнд манай Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association болон МАОЭНХ-ны дэргэдэх Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association -ийн эхлүүлээд явж байгаа төсөл маань шалгарсанд маш их баяртай байна.
Бид энэ арга хэмжээний үеэр дэлхийн бусад шилдэг 200 #changemakers-өөрчлөлтийг бүтээгч залуусын дунд танилцуулгаа хийж цаашид Энэтхэг, Нидерланд, Үзбекистан, Филлипин, Англи, Нигери улстай эхний ээлжинд гадаад хамтын ажиллагаагаа ахиулах эхлэл тавигдлаа.
– Одоогоор манай энэхүү төслийн санаачлагыг Залуусын Зохистой Хөдөлмөрийг Дэмжих Үндэсний Сүлжээ Decent work for YOUTH байгууллагууд болон Гадаадын 100 гаруй манлайлагч залуусын сүлжээ болох #Friends4Leadership болон @wemakechangenow дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
– Мөн түүнчлэн бид Монгол Улсад хэрэгжиж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуусын хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдаж, холбогдож ажиллахаар зорьж байгаа билээ.