Хамтын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүс үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоогэрээ хэлэлцээр хийж, цалин хөлс, тэтгэмж, цаг, чөлөө, ажлын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, ажил, гэр бүлээ тэнцвэржүүлэх арга зам гэх мэт хөдөлмөрийн нөхцөлөө тодорхойлох үйл явц юм. Энгийнээр хэлбэл, хамтын хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлтэнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх арга зам юм. Хамтын хэлэлцээрийн үр дүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдвэрчний эвлэлд элсэн өндөр цалин, илүү сайн тэтгэмж, аюулгүй ажлын байртай болж байна.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенцид эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр хийх эрх чөлөөний дүрэм, журмыг тогтоосон байдаг. Энэхүү конвенц нь ажилчдыг үйлдвэрчний эвлэлд элсэх, үйл ажиллагаанд оролцсон зэрэг хүчин зүйлсээс хамаарч ялгаварлан гадуурхахаас хамгаална. Цаашилбал, конвенцид хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хамтын хэлэлцээрийн зарчмуудыг тусгасан байдаг.
Эвлэлдэн Нэгдэх Эрх Чөлөө болон Байгууллага Байгуулах Эрхийг Хамгаалах тухай конвенц болон Зохион Байгуулах, Хамтын Хэлэлцээ Хийх Эрхийг Хамгаалах тухай конвенцууд нь эвлэлдэн нэгдэх эрхийн суурь зарчмуудыг тодорхойлж өгдөг конвенцууд юм.
Монгол Улсын 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль нь Эвлэлдэн нэгдэх эрх болон Байгууллага байгуулах эрхийнүндсэн зарчмыг тодорхойлж, хамтын хэлэлцээрийг хэрхэн эхлүүлэх, хөндлөнгөөс оролцоог хориглох, талууд өөрхоорондоо шаардлагатай мэдээлэл солилцох мөн оролцоог баталгаажуулах үүргийг тодорхойлсон байдаг.
Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийг хамгаалах тухай дараах тайлбарууд нь иж бүрэн, эх бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 8 дугаар зүйл буюу Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд ОУХБ-ын 29 дүгээр конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.
Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд “Танд туслая” цэс-нээссонирхоно уу.
Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай.
МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.