Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны 2020-2030 оны стратеги төлөвлөгөө

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай ажил олгогч, бизнес эрхлэгчийг дэмжиж төлөвшүүлнэ.

To support responsible business and employers for Mongolia’s sustainable development

 ЭРХЭМ ЗОРИЛГО

Ажил олгогч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, хууль эрх зүйн асуудлаар сонирхлыг нь хамгаалах, тэдний дуу хоолой, байр суурийг илэрхийлэх үндэсний хэмжээний төлөөллийн байгууллага байна.

MONEF will be the national organization representing interests, voice, position of business employers on labour, social, economic and legal issues.

МАОЭНХ-ны 2020-2030 оны стратегийн зорилт

МАОЭНХ-ны стратегийн зорилт нь ажил олгогч, эзэд, бизнес эрхлэгчдийн байр суурь, санал, хүсэлт, дуу хоолойг төр засгийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд тусгахад нөлөөлөх, гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, хууль эрх зүйн хүрээнд хамгаалах, ААНБ-дын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлж үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан нийгмийн хариуцлагатай, хүмүүнлэг ажил олгогч, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэхэд дэмжиж, туслах үүрэгтэй /гишүүддээ үйлчилдэг/ нийгэмд үйлчилдэг үндэсний хэмжээний төлөөллийн байгууллага байх явдал юм.

МАОЭНХ-ны стратегийг хэрэгжүүлэх зорилтууд:

Стратегийн зорилт 1

“Гишүүд, дэмжигчиддээ хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн хариуцлага, эдийн засаг, эрх зүйн асуудлаар мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, өмгөөлөх, нөлөөлөх чадавхитай үндэсний хэмжээний төлөөллийн байгууллага байх”

Стратегийн зорилт 2

“Орон нутгийн болон салбарын түвшний ажил олгогч, бизнес эрхлэгчдийн байгууллагын чадавхийг сайжруулан, ирээдүйн залгамж үе болсон залуу ажил олгогчдыг дэмжих, хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах тогтолцоог бий болгоход анхаарч ажиллах”

Стратегийн зорилт 3

“Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай бизнес, аж ахуй эрхлэх орчин үеийн шинэ мэдлэг, мэргэшилтэй ажил олгогч, бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллага байх”

Стратегийн зорилт 4

“Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжигч байгууллага болох”

Стратегийн зорилт 5

“Олон улсын хэмжээний болон хоёр талын гадаад хамтын ажиллагааг ажил олгогч, бизнес эрхлэгчдийг дэмжихэд түлхүү чиглүүлэх”

МАОЭНХ-ны 2030 он хүртэлх стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

          Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны 2020-2030 он хүртэлх стратегийн 5 зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны энэхүү төлөвлөгөө нь тус холбооны алсын хараа, эрхэм зорилго, дүрмийн хоёрдугаар бүлэгт заагдсан чиг үүрэг, ажил олгогч эздээс ирүүлсэн санал хүсэлт, холбооны бий болгосон нэр хүнд, хуримтлуулсан туршлага болон олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, бусад орны ижил төстэй байгууллагын туршлагыг өөрийн ажиллагаанд тусгах замаар дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийг зорьсон болно.

          Үйл ажиллагааны төлөвлөгөө нь дэвшүүлсэн гол стратегийн зорилтууд болон түүнд хүрэх дэд зорилтуудыг хангах арга зам, хэрэгжүүлэх хугацаа, өгөөж үр дүнг хангах алхмуудыг тооцон төлөвлөсөн болно. МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л. Нямсамбуу 2019 оны 8 дугаар сард зохион байгуулсан холбооны стратеги боловсруулах явцыг хэлэлцсэн уулзалт дээр “… МАОЭНХ олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох үйл явц энэхүү баримт бичгийг баталсан өдрөөс эхлэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн.

Стратегийн зорилт 1

“Гишүүд, дэмжигчиддээ хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн хариуцлага, эдийн засаг, эрх зүйн асуудлаар мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, өмгөөлөх, нөлөөлөх чадавхитай үндэсний хэмжээний төлөөллийн байгууллага байх”

Стратегийн зорилт болгон дэвшүүлсэн үндэслэл:

Стратегийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх уулзалтад оролцогчдоос “… холбоо өнгөрсөн хугацаанд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, үйл ажиллагааны чиглэл, давуу талаа хадгалан, цаашид цаг үеийн шаардлагад нийцүүлж төрөлжүүлсэн мэргэшсэн үйлчилгээг ажил олгогч, эзэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэгч үндэсний хэмжээний төлөөллийн байгууллага байх ёстой” гэсэн зөвлөмжийг өгсөн. ОУХБ-ын экспертүүдийн зүгээс гишүүнчлэлд цаашид илүү анхаарал хандуулах шаардлагатай гэж онцлон зөвлөсөн болно.

Хүрэх үр дүн:

Ажил олгогч, эзэд, бизнес эрхлэгчдэд хөдөлмөр, нийгэм, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, эрх зүйн чиглэлийн мэргэшсэн үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэгч үндэсний төлөөллийн байгууллага болсон байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд доорх дэд зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Дэд зорилт 1:         Холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны чанар, хүртээмж, өгөөжийг дээшлүүлж, төр, засагтай ажиллах төлөөллийн чадавхиа дээшлүүлэх, лоббийн чиглэлээр ажиллах ажиллагаагаа шинэ шатанд гаргах,

Дэд зорилт 2:         Үндэсний томоохон, ЖДҮ, бичил болон гарааны бизнес эрхлэгч, ажил олгогч, эздийн эрэлт сонирхол, онцлогт тохирсон өөр өөр цогц үйлчилгээ үзүүлэх чадвартай АОЭ-ийн холбоодыг орон нутагт болон мэргэжлийн холбоодыг салбарын түвшинд мэргэшүүлэн чадавхижуулах арга хэмжээг зохион байгуулах,

Дэд зорилт 3:       Хөдөлмөр, нийгэм, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн олон улсын түвшинд хүрсэн мэргэшсэн үйлчилгээний стандартыг гаргаж, үйлчилгээ үзүүлэх чадвартай үндэсний зөвлөх үйлчилгээг аймаг, салбарын яамд, төрөлжсөн хуулийн байгууллагуудад бий болгох,

Дэд зорилт 4:       Холбооны Удирдах Зөвлөлийн бодлого, хөтөлбөр боловсруулах чадавхийг дээшлүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах,

Дэд зорилт 5:         Холбооноос үзүүлж буй үйлчилгээгээ төлбөртэй зохион байгуулах, санхүүгийн хувьд хараат бус, бие даасан чадавхитай болох, оновчтой гишүүдийн татвар болон хандивын тогтолцоог бий болгох.

Стратегийн зорилт 2

“Орон нутгийн болон салбарын түвшний ажил олгогч, бизнес эрхлэгчдийн байгууллагын чадавхийг сайжруулан, ирээдүйн залгамж үе болсон залуу ажил олгогчдыг дэмжих, хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах тогтолцоог бий болгоход анхаарч ажиллах”

Стратегийн зорилт болгон дэвшүүлсэн үндэслэл:

Холбооны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх уулзалтад оролцогчдоос ”…. улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдан олон ТББ, мэргэжлийн холбоод бий болж байгаа энэ цаг үед МАОЭНХ төрөлжсөн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой чиглэлээр, чадварлаг зохион байгуулж мэргэшихэд түлхүү анхаарах” гэсэн санал гаргасан байсан.

Хүрэх үр дүн: 

Зорилтыг хэрэгжүүлж Холбооны зүгээс явуулах төрөлжсөн үйлчилгээний чиглэлээр үндэсний хэмжээнд төлөөлөх, өмгөөлөх, нөлөөлөх чадамжтай мэргэшсэн байгууллагын чадавхиа дээшлүүлсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор доорх дэд зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Дэд зорилт 1:         Холбооны зүгээс зохион байгуулах төрөлжсөн цогц үйлчилгээний хүрээнд ажил олгогч эздийг төлөөлөх, өмгөөлөх, нөлөөлөх чадамжийг бүх шатны орон нутгийн ажил олгогч эздийн байгууллага болон мэргэжлийн холбоод, салбар зөвлөлүүдэд бий болгон чадавхижуулах арга хэмжээ авах,

Дэд зорилт 2:         Бизнесийн бүх үе шатны байгууллагуудад нийгмийн түншлэл, хамтын удирдлагыг бэхжүүлэн хөгжүүлж, ажил олгогч, эздийн энэ чиглэлийн ойлголт хандлагыг дээшлүүлэх арга хэмжээ авсан байх,

Дэд зорилт 3:         Ажил олгогч, эздийн бүх шатны төлөөллийн байгууллагуудын эдийн засаг, нийгмийн нөхцөлд үнэлгээ хийх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах ба хэрэгжүүлэх ур чадварыг сайжруулж улмаар улс орныхоо нийгмийн тайван байдлыг хангах,

Дэд зорилт 4:         Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөллөөр өөрчлөгдөн хувьсаж буй ажил, мэргэжил, ур чадварыг судлан ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсролын стандарт, үнэлгээний стандартын бүтэц бүхий Үндэсний ур чадварын санг бий болгон ОУ-ын стандартад нийцүүлэн ҮАМАТ болон Үндэсний мэргэшлийн түвшний хүрээг шинэчлэх, боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлэх

Дэд зорилт 5:        Ажил олгогч, эздийн бизнес, АА эрхлэх сургалтад хамруулан чадавхижуулахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, бизнес эрхлэх таатай орчин бий болгох асуудлыг судлан хэрэгжүүлэх.

Стратегийн зорилт 3

“Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай бизнес, аж ахуй эрхлэх орчин үеийн шинэ мэдлэг, мэргэшилтэй ажил олгогч, бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллага байх”

Стратегийн зорилт болгон дэвшүүлсэн үндэслэл:

Холбооны үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөд оролцож санал өгсөн ажил олгогч, эздийн олонхи нь “….. үндэсний ажил олгогч, эздийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэн чадавхижуулахад чиглүүлэн үйл ажиллагааг зорилготой зохион байгуулж, аж ахуй эрхлэх шилдэг арга барилыг эзэмшүүлэхэд холбоо анхаарах хэрэгтэй” гэсэн санал гаргасан байсан.

Хүрэх үр дүн:

Зорилтыг хэрэгжүүлж Холбооны зүгээс үндэсний ажил олгогч эздийн чадавхийг олон улсын түвшинд хүргэн сайжруулах сургалтын хөтөлбөр гаргах, сайн туршлагыг түгээх, мэдээллээр хангах зэрэг арга хэмжээг зохион байгуулах замаар олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулдаг эздийн тоог нэмэгдүүлсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор доорх дэд зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Дэд зорилт 1:         Холбоо ажил олгогч эздийн аж ахуй, бизнес эрхлэх чадварыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан Засгийн Газар, УИХ-д оруулан батлуулж хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах,

Дэд зорилт 2:         Ажил олгогч нарын чадамж, ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг Олон улсын байгууллага, гадаадын түншүүдтэй хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөтэй ажиллах,

Дэд зорилт 3:         Ажил олгогч, эздийн бүх шатны төлөөллийн байгууллагууд, нэн ялангуяа орон нутгийн болон салбарын холбоодын сургалт, сурталчилгаа зохион байгуулах, тэргүүн туршлагыг судалж түгээн дэлгэрүүлэх чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

Дэд зорилт 4:         Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, нийгмийн хариуцлагатай, тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогч, эздийг бэлтгэх тусгай хөтөлбөр, зорилтот арга хэмжээг төр, хувийн хэвшлийн зарчмаар хамтран зохион байгуулах,

Дэд зорилт 5:         Монгол улсад бий болсон томоохон хөрөнгө оруулагчид, дэлхийн тэргүүлэх компаниудын менежерүүдийн аж ахуй удирдаж буй арга барил, туршлагыг судлан үндэсний ажил олгогчдод түгээх, олон улсын шилдэг бизнес эрхлэгчид болон бизнесийн төлөөллийн байгууллагуудтай хамтран ажиллах арга хэмжээг зохион байгуулах.   

Стратегийн зорилт 4

“Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжигч байгууллага болох”

Стратегийн зорилт болгон дэвшүүлсэн үндэслэл:

Холбооны үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөд оролцож санал өгсөн ажил олгогч, эздийн олонхи нь “….. Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар улс орны хөгжлийг хангахад хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах талаарх ажил олгогч эздийн ойлголт хандлага бий болгоход чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн санал гаргасан байсан.

Хүрэх үр дүн:

Зорилтыг хэрэгжүүлснээр үндэсний ажил олгогч эздийн улс орны тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр өсч, тогтвортой аж ахуй эрхлэх түвшин нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, байнгын ажлын байртай ААНБ-уудыг бий болгох явцыг манлайлан зохион байгуулагч байгууллага болсон байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор доорх дэд зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Дэд зорилт 1:         Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудад туссан заалтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог зорилт нэг бүрээр нарийвчлан тодруулж, эцсийн үр дүнд тулгуурласан хүрэх үзүүлэлтийг шинэчлэх,

Дэд зорилт 2:         Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаарх ажил олгогч, эзэд, ААНБ, мэргэжлийн болон орон нутгийн ойлголт хандлагыг дээшлүүлэх тусгай хөтөлбөр гаргаж, үе шаттай, ялгавартай, тогтмол зохион байгуулах арга хэмжээг авах,

Дэд зорилт 3:         Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахдаа олон улсын байгууллагуудын зөвлөмж, хөгжилтэй орнуудын туршлага, гаднын өндөр мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг авах замаар шинэлэг арга хэмжээг нэвтрүүлэх,

Дэд зорилт 4:         ААНБ-ууд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцдаа нэмүү өртөг шингэсэн, экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхлэх, байнгын ажлын байрыг хадгалах, ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэх замаар эх орныхоо хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх үйл ажиллагааг манлайлагч болоход нь туслан зохион байгуулагч байгууллага болох,

Дэд зорилт 5:         Тогтвортой хөгжлийн зорилтууд нь манай улсын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх замын зураг, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах боломж, жишиг хэмээн үзэж, зорилтыг хангах үйл ажиллагааг анхаарлын төвд байлгахад анхаарах.

Стратегийн зорилт 5

“Олон улсын хэмжээний болон хоёр талын гадаад хамтын ажиллагааг ажил олгогч, бизнес эрхлэгчдийг дэмжихэд түлхүү чиглүүлэх”

Стратегийн зорилт болгон дэвшүүлсэн үндэслэл:

Холбооны үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөд оролцож санал өгсөн ажил олгогч, эзэд “…… холбооны гадаад харилцаа болон хоёр талын хоорондын хамтын ажиллагааг ажил олгогч, эздэд, эздийн байгууллагыг чадавхижуулахад түлхүү анхаарах хэрэгтэй” гэсэн санал гаргасан байсан.

Хүрэх үр дүн:

Зорилтыг хэрэгжүүлснээр холбооны гадаад болон хоёр талын харилцаа ажил олгогчид, эздэд чиглэгдэн, илүү бодитой болсон байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор доорх дэд зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Дэд зорилт 1:         Холбооны гадаад харилцааг олон улсын жишигт хүргэж, гадаад харилцааны үр өгөөжийг үндэсний, орон нутгийн болон салбарын холбоодын чадавхийг дээшлүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах,

Дэд зорилт 2:         Гадаадын ижил төсөөтэй байгууллагуудын тэргүүн туршлага, тэргүүний арга ажиллагаанаас судлан өөрийн оронд нэвтрүүлэх, түгээх арга хэмжээг хоёр болон олон талын оролцоотой зохион байгуулах,

Дэд зорилт 3:         ОУХБ, ДАОЭХ болон АНДАОЭХ-той байгуулсан хамтын ажиллагааг үр дүнд тулгуурласан харилцан ашигтай харилцаа болгон хөгжүүлэх тусгай зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх,

Дэд зорилт 4:         Шууд хамтран ажиллагч орнуудын АОЭ-ийн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг илүү тогтмолжуулж, туршлага солилцох, хамтран ажиллах, хүмүүс солилцох гол хэрэгсэл болгон зохион байгуулахад анхаарч ажиллах,

Дэд зорилт 5:         Орон нутгийн болон салбарын холбоодын гадаад хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, бусад орны ижил төстэй байгууллагатай шууд хамтран ажиллах үйл ажиллагаанд идэвхитэй дэмжлэг үзүүлэх.

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО