Хөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт нь тодорхой өрөөсгөл ойлголтонд суурилсан байдаг бөгөөд ажилтныг хүйс, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэг, жирэмслэлт болон хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилтанд таагүй хандсан тохиолдолд үүсдэг. Шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдэг нь байгууллагын дотоод дүрэм, журмууд нь зарим бүлгийн ажилтнуудыг сул дорой байдалд оруулах үед үүсдэг.

ОУХБ-ын Алагчилахгүй байх тухай конвенцид (№111) ялгаварлан гадуурхах гэдэг ойлголтын тодорхойлолтыг гаргаж, ажлын байран дахь арьс өнгөхүйсшашин шүтлэгулс төрийн үзэл бодолүндэсний гарал үүсэлнийгмийн гарал үүслээр нь ялгахгадуурхахилүүд үзэхийг хориглодог. Конвенцид оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно.

2021 оны хөдөлмөрийн тухай хуульд ажил эрхлэлтхөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтын арга, хэлбэрмөн ажил олгогчийн хүлээх үүрэг, хязгаарлалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байна. Мөн “Шууд” ба “Шууд бус” ялгаварлан гадуурхалтыг тодорхойлж, ялгаж өгсөн байдаг. Хувь хүн буюу ажилтан нь ажил эрхлэлтхөдөлмөрийн харилцаанд гадуурхагдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжбайгууллагын удирдлагадээд шатны албан тушаалтанхолбогдох төрийн бус байгууллагаүйлдвэрчний эвлэлхөдөлмөрийн маргаан шийдвэрлэдэг байгууллагахууль хяналтын байгууллагахөдөлмөрийн хяналтын байгууллагаМонгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссшүүх цаашлаад ажил олгогчдоо гомдол гаргах үүрэгтэй. Үүгээр зогсохгүй гомдлыг хүлээн авч буй ажил олгогч ялгаварлан гадуурхсан албан тушаалтны овог нэр, хаяг, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг нийт ажилтанд харагдахуйц газар байрлуулах үүрэгтэй.

Алагчилахгүй байх тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 6 дугаар зүйл дээр ОУХБ-ын 111 дүгээр конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.

Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

 Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.  

Leave a Reply