Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

СУРГАЛТ: 

Холбооны сургалт, мэдээллийн газар нь гишүүд, дэмжигчдэд болон менежерүүдийн чадавхийг урт болон богино хугацааны сургалтаар дээшлүүлж байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Зохион байгуулалт: 

  • Танхимд 
  • Ажлын байранд 
  • Гадаад улс оронд

Зорилтот бүлэг: 

  • Ажил олгогч эздийн 
  • Аж ахуйн нэгжийн 
  • Шинэ ажилтны 
  • Давтан
  • Шат ахисан 
  • Мэргэжил дээшлүүлэх

Сургалтын хэрэгцээг тодорхойлох: 

  • Ажил олгогч эздээс эрэлтийн судалгааг шууд авах
  • Гишүүдийн хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан менежерүүдээр дамжуулан эрэлтийн судалгааг авах
  • Гишүүн ажил олгогч эздийн хүсэлт

Сургалтын төрөл: 

  • Төр – хувийн хэвшлийн түншлэл
  • Төр – хувийн хэвшлийн хамтын ажиллагаа 
  • Компанийн засаглал
  • Хүний нөөцийн менежмент
  • Компанийн удирдлагын менежментийн сургалт
  • Үйлдвэрлэлийн хөгжил ба бүтээмж 
  • Ниймгийн хамгаалал
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Ажлын байрны эрсдэлийн менежмент
  • Компанийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага
  • Хөдөлмөрийн харилцааны багц асуудал
  • Нийгмийн түншлэл
  • Стандартын хэрэглээ
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү – татварын харилцаа, нийгмийн даатгал
  • Эрчим хүч, цахилгаан дулааны эдийн засгийн үр ашиг 
  • Аж ахуйн эрхлэлтийн сургалт
  • Хууль эрх зүйн хэрэглээ
  • Архив албан хэрэг хөтлөлт
  • Маркетинг, борлуулалт, менежмент
  • Мэргэжлийн англи хэл

МАОЭНХ-ны болон салбаруудын ажилтнуудад зориулсан сургалт 

Гадаад сургалт 

СУДАЛГАА: 

Бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд зах зээл, ажиллах хүч, цалин урамшуулал, улс төрийн хүчин зүйл, хууль эрх зүйн тогтвортой байдал, гадаад дотоод орчны нөлөөллийг судлан тогтоох нь зайлшгүй шаардлагатай юм. МАОЭНХ-ноос өөрийн гишүүд дэмжигчдэд, хувийн хэвшлийн болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрөлжсөн судалгааг тогтмол хийж ирсэн. 

Судалгааны чиглэл: 

  • Цалин урамшууллын систем 
  • Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
  • Ажил мэргэжлийн ангилал
  • Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг 
  • Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
  • Албан бус уурхайн талаар судалгаа
  • Авлига, хүнд суртал 
  • Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
  • Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
  • Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
  • Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал 
  • ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх 
  • Санхүү, татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
  • Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
  • Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
  • Хууль, шүүх, эрх бүхий төрийн байгууллагад төлөөлөх 
  • Хүний нөөцийн менежмент 
  • Цалин, урамшуулал, нийгмийн асуудлаар

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ:

Энэхүү үйлчилгээ нь Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид Хүний нөөцийн менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага солилцох, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж болон холбогдох мэдээ мэдээллээр хангах, өөр хоорондоо туршлага солилцох, хувийн хэвшлийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгууллагын хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд оршино. 

ХУУЛИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН СҮЛЖЭЭ: 

Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд хамаарал бүхий хууль тогтоомжийн төсөл, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд нэгдсэн санал, байр сууриа илэрхийлэх ажил олгогч эздийн хууль эрх зүйн хувьд эрсдэлд учруулахгүй байхад чиглэсэн төрөлжсөн үйл ажиллагааг хуулийн зөвлөхүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: 

Аж ахйн нэгж байгууллага ХАБЭА-н МС-г нэвтрүүлснээр ХАБЭА-н асуудалд системтэй хандах хандлага буй болж үр дүнтэй удирдах боломж бүрдэнэ. ХАБЭА-н асуудлаар үүрэг хариуцлага хүлээдэггүй  нэг ч ажилтан байхгүй болж энэ асуудалд тэргүүлэх ач холбогдол өгдөг тогтолцоо төлөвшинө. 

АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 

Ажлын байрны эрсдэлийн менежмент сургалтанд хамрагдаж зөвлөх үйлчилгээ авснаар Аюулыг илрүүлэх түүний эрсдэлд үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг олж сонгох, хэрэгжүүлэх арга барилыг эзэмшиж танай байгууллага осол, осолд дөхсөн тохиолдлыг дахин давтахгүй байх, ажлын байрны нөхцлийг сайжруулах ажилтны сэтгэл ханамжтай байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.

АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Энэхүү төв нь аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан болон шинэ ажилтны мэргэжлийн болон ерөнхий ур чадварын түвшинг тогтоож тухайн ажилтанд чиглэсэн ажил олгогчийн бодлогыг тодорхойлох зорилгоор ажиллана.

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Тус холбоо нь жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрт аж ахуй эрхлэх цогц мэдлэг олгох, тэдгээрийг сургалтын хөтөлбөрт хамруулах, бизнесийн гараагаа амжилттай эхлэхэд нь бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн дэргэдээ “Бизнесийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Энэхүү төв нь бизнесийн шинэ санаа бүхий, гарааны хөрөнгөтэй иргэдийг сонгон шалгаруулж тус төвийнхөө сургалт болон бизнесийн зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр бичих, банк болон  санхүүгийн байгууллагатай харилцах, зах зээлийн төлөв байдал судлах, гадаад болон дотоодын донор байгууллагуудад төсөл зуучлах, харилцаа холбоо тогтоох зэргээр ирээдүйн томоохон ажил олгогчийг төрүүлэх, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэхэд нь туслах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. 

ХБНГУ-Д МЕНЕЖЕР ДАВТАН СУРГАХ ХӨТӨЛБӨР

Монгол улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Эдийн засаг, Технологийн яамны хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Менежер давтан сургах хөтөлбөрийн хүрээнд манай хөнгөн, хүнс, хөдөө, аж ахуй, барилга, хэвлэх, уул уурхай аялал жуулчлалын салбарын үйлдвэр, компанийн гүйцэтгэх захирал, менежерүүд  ХБНГУ-д очиж сургалтанд хамрагдан орчин үеийн менежментийн арга барилд суралцахын зэрэгцээ Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож судалгаа хийх, мэдээлэл авах, Германы компаниудын үйл ажиллагаатай танилцаж, зарим хэсэгтээ харилцаа холбоо тогтоон ажиллах зэргээр хөтөлбөрийн үр шимийг хүртэнэ.  

 БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ, ХӨТӨЛБӨР

“Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” (БЭБХ) хөтөлбөр нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын жижиг дунд бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын менежментийн иж бүрэн, модульчилсан сургалтын хөтөлбөр юм.

“Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн зорилго: 

Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар жижиг дунд аж ахуйн нэгж дэх ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах. 

Хөтөлбөрийн зорилтот бүлэг:

Бизнес  санаа бүхий өөрийн хувийн бизнес эрхлэх, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй хувь хүн, иргэд, бизнес эрхлэгчид.

Хөтөлбөр нь “Бизнесээ эхэл”, “бизнесээ хөгжүүл” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Уг хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагаа 2001 оноос эхэлсэн. МАОЭНХ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд ХХААХҮЯ, НХХЯ зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж байна. 2004 оноос эхлэн сургагч багш бэлтгэх 19 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 255 сургагч багшийг сургалт явуулах эрхтэйгээр төгсгөсөн ба сургагч багш нар нийт 5000 гаруй бизнес эхлэн эрхлэгчид ба бизнес эрхлэгчдийг сургаад байна.   

ЭРХЭМ ТА 

  • Бизнес санаатай бол
  • Бизнесээ эхлэхийг зорьж байвал
  • Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байвал
  • Өөртөө ажлын байр бий болгохыг хүсч байдал
  • Бизнесийн дадлага чадвар эзэмшихийг хүсч байвал
  • Санхүүгийн мэдлэгтэй болохыг хүсч байвал
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшхээр байвал
  • Бизнесийн дадлага чадвараа нэмэгдүүлэхээр байвал
  • Бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүсвэл
  • Бизнесийн туршлагаас суралцмаар байвал
  • Санхүүгийн үйлчилгээ авмаар байвал бидэнд хандаж Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл сургалтанд хамрагдаарай. 

ОУХБ-ЫН “БИЗНЕСТЭЙ ТАНИЛЦ” ХӨТӨЛБӨР

Монгол улсын Засгийн газраас бизнесийн хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласан билээ. 

2003 оноос эхлэн ОУХБ-ын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн ба өнөөг хүртэл хэрэгжих явцад хүүхэд, залуучуудад бизнесийн соёл, боловсролыг олгох замаар бизнес эрхлэгчдийг төрүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой болсон. 

Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд бизнесийн тухай мэдлэг, боловсролыг хүн амд системтэй олгох зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Үйлдвэр, худалдааны (хуучнаар), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны ерөнхийлөгчийн 2007 оны 06 дугаар сарын 13-нд хамтран гаргасан тушаалаар ОУХБ-ын хүүхэд залуучуудын бизнесийн боловсролд зориулсан “Бизнестэй танилц” хөтөлбөрөөр Монголд туршилтын сургалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тушаалд 2008-2009 оны шинэ хичээлийн жилээс эхлэн нийт ерөнхий боловсролын дунд сургууль, бүх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөх ангийн суралцагсдад уг хөтөлбөрөөр сургалт явуулахаар заасан.

НИЙГМИЙН АУДИТ – НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн аудит гэдэг нь Компани нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж байгаад гуравдагч этгээд хөндлөнгөөс үнэлгээ өгч, сонирхсон талуудад болон эздүүдэд өөрийн ажлын байр, ажилчдын эрх, ажлын байрны нөхцөл болон удирдлагын системийн талаар баримтлах шаардлагуудад нийцсэн мэдээллийг сайн дурын үндсэн дээр гарган өгдөг бөгөөд үүгээрээ тухайн компанийн дутагдалтай тал болон сайжруулах асуудлыг тодруулан өгч өөрчлөлт хийх боломжийг олгодог систем юм.

ЗОРИЛГО БА ХАМРАХ ХҮРЭЭ

Нийгмийн аудит нь байгаль орчин болон компанийн түвшинд бүх ажилчдад, тухайн компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг хамгаалах, тодорхой эрх мэдлийг олгохыг зорьдог бөгөөд олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжуудад нийцүүлэн гаргасан байдаг. Нийгмийн аудит нь нийгмийн хариуцлагын шаардлагуудыг тодорхойлдог бөгөөд компаниудад дараах боломжуудыг олгодог. Үүнд: 

А. Хяналт тавих, нөлөөлж болохуйц асуудлуудыг зохицуулах зорилгоор бодлого, журам боловсруулах түүнийгээ хянах, хүчин төгөлдөр болгох

Б. Сонирхогч талуудад тухайн бодлого болон журам нь дээр дурдсан стандартуудын шаардлагуудтай нийцэж байгааг таниулах

В. Нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж байгааг олон нийтэд сурталчлах ингэснээрээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг өөртөө татах боломжийг нээх

Г. Хэрэглэгчдээс “Нийгмийн лиценз”-ээ авах

Дээрх шаардлагууд нь газар зүйн байрлал, салбар, болон компаний хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг харгалзахгүйгээр үйлчилдэг. 

Дараах олон улсын зарчмуудыг тухайн компани хүндлэн өөрийн үйл ажиллагаандаа баримтлах шаардлагатай: