Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Төвийн танилцуулга  

Монголын Ажил олголч эздийн нэгдсэн холбооны (МАОЭНХ) дүрмийн 2.2 ба 2.3-т заасныг үндэслэн Ажил мэргэжлийн стандарт (АМС)  боловсруулах төвийг  2015  оны 2 дугаар сарын 14-ны өдрийн МАОЭНХ-ын гүйцэтгэх захирлын 02/07  тоот тушаалаар Швейцарийн холбооны улс (ШХУ)-ын “Мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл”-н зөвлөмжөөр үүсгэн байгуулсан юм.

Ажил мэргэжлийн стандарт төвийн үндсэн зорилго нь аж үйлдвэрийн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай мэргэжлээр “Ажил мэргэжлийн стандарт (Оccupational standard) боловсруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулахад мэргэжил-арга зүйн зөвлөмж, удирдлагаар хангах, чадавхийг бий болгох чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.

Эрхэм зорилго

Монгол  улсын  ажиллах  хүчний нөөцийг АМС-д тулгуурлан сургаж бэлтгэн чадавхижуулахад ААНБ болон МБСБ-д  мэргэжлийн  дэмжлэг, туслалцаа үзүүлснээр   бизнесийн байгуулагууд өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангах,  олон улсын хөгжлийн жишигт нийцсэн хувийн хэвшил, сургалтын байгуулагын хамтын ажиллагааны уялдааг хангах, суралцагчид шаардлагатай ур чадвар чадамж эзэмшүүлэх үндэсний ур чадварын тогтолцоо, чанарын баталгаажилтыг хангах үйл явцад хувь нэмрээ оруулахад оршино.

Зорилго

Аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай ур чадвартай ажилтануудыг МБС болон түр сургалтын тогтолцоогоор сургаж бэлтгэх, ажлын байран дээр ажиллаж буй ажилтануудын ур чадварыг үнэлэх, мэргэжлийн ажилтаны чадамжын түвшинг  тогтооход удирдамж болгон ААН болон сургалтын байгууллагд мөрдөх ажил мэргэжлийн стандартыг ҮАМАТ-д заагдсан мэргэжилүүдээр боловсруулах ажлыг зохион байгуулж, бүртгэлжүүлэн түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Зорилтууд

  1. Аж үйлдвэрийн салбар болон ААН байгууллагууд ажлын мэргэжлийн стандартыг олон улсын түвшинд боловсруулж (АМДШ, DACUM болон бусад аргачлалын дагуу боловсруулах) хэрэгэлдэг болгох;
  2. АМС боловсруулах  үйл ажиллагааны хүрээнд  хэрэв ААН байгууллага  хүсвэл  ажлын байран дээр нь  сургах, мэргэшүүлэх хөтөлбөр, гарын авлага  боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх;
  3. Ажилтнуудын ур чадвар, чадамжийн түвшин, үнэлгээ болон ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаажилт хийх нөхцөл бүрдүүлж, энэ чиглэлийн сургалтын модуль боловсруулах, сургалт  явуулах;
  4. МБС-ын байгууллагуудад АМС-ын дагуу боловсруусан Чадамжид суурилсан сургалтын (CBT) болон  үр дүнд суурилсан сургалтын  (SDIO) хөтөлбөр боловсруулах чиглэлээрх сургалтуудыг зохион байгуулж байгаа МБС-ын байгууллага ба их дээд сургууль, ажлын байр болон үйлдвэрлэл дээрх сургалтаар мэргэжилтэй ажилтанг бэлтгэх болон мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд АМС-ийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх  зэрэг зорилтын  дор  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, сургалтууд зохион байгуулах.

Үйл ажиллагааны чиглэл

  1. Салбарын болон ажил олгогчийн хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлыг тогтоох гарааны судалгааны ажлыг хийх;
  2. Ажил мэргэжлийн стандарт боловсруулах;
  3. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
  4. Үндэсний болон олон мэргэжилтнүүдийн  дэмжлэгтэй  хэрэгцээнд суурилсан  модулийн сургалтууд зохион байгуулах;
  5. Сургалтын модуль, гарын авлага боловсруулах;
  6. Ажил мэргэжлийн стандарт боловсруулах  аргачлал, чанарын стандартын чиглэлээр бусад орнуудын туршлагыг  судлах, харьцуулсан судалгаа хийх;
  7. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу АМС-т боловсруулах ажлыг гүйцэтгэх;
  8. Ур чадвартай мэргэжилтэн/ажилтнууд, мэргэжийн холбоод, эрдэмтэд, судлаачид, ИТА-нуудын ойлголт хандлагыг дээшлүүлэх семинар зохион байгуулах;
  9. АМС боловсруулах чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх;
  10. АМДШ-ны эксперт, дакумчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах;
  11. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба ажил үйлчилгээний стандартад суурилсан АМС боловсруулах гарын авлага зөвлөмжөөр хангах;
  12. АМС-ын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх.

Зарчим

  1. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас (ХНХЯ) батлагдсан  ажил мэргэжлийн стандарт боловсруулах загварыг баримталж ажиллана.
  2. МБС-ын Салбарын зөвлөл, Мэргэжлийн холбоод, тэргүүлэх ажил олгогч эзэдтэй нягт хамтран ажиллана.
  3. Ажил мэргэжлийн стандарт боловсруулах ажлыг олон улсад баримталдаг стандартын дагуу нарийвчлан төлөвлөх ба мэргэшсэн АМДШ-ны эксперт, АМТАА-н мэргэжилтэн, DACUM чиглүүлэгч нартай  гэрээ байгуулж хамтран ажиллана.
  4. АМС-ыг албан ёсоор хүлээлгэн өгөх ажлыг холбогдох дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.
  5. Хамтран ажиллах үндсэн байгууллагууд нь МБС-ын үнэлгээний төв, Мэргэжлийн холбоод, Ажил олгогчид байна. (Үйл ажиллагааны бүтцэд үзүүлэв)

Ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежментийн албаны голлох үйл ажиллгаа нь мэргэжилтэй ажилтныхаа насан туршийн боловсролын хэрэгцээг хангах, ажил мэргэжилдээ хандах хандалга, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, карьерийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зэргээ ахиулах замаар цалин орлогоо нэмэгдүүлэх, ажлын байрандаа тогтвортой ажиллах боломжийг ажлын байранд хангаж, ажилтан хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, ажилчдынхаа ур чадварыг үнэлэх, дээшлүлэх, мэргэжлийн зэргийн үнэмлэх олгуулах  ажлыг тогтмол  системтэйгээр зохион байгуулахад чиглэгддэг. 

Энэ  үйл ажиллагааг зөв төлөвлөж хэвшүүлэх,  аж ахуйн нэгждээ нэвтрүүлэх, төлөвшүүлэх,  байгуулагын хүний нөөцийн оновчтой бодлогыг дэмжин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээрх  бодит хэрэгцээ, дүн шинжилгээг богино хугацаанд тусган хэрэгжүүлдэг  чадавхийг бий болгоход танай байгуулагад туслалцаа дэмжлэг үзүүлэхэд тус төвийн баримтлах бодлого, чиг хандлага, үйл ажиллагаа  чиглэгдэж байгаа болно.  

Байгууллагын  хөгжлийн хүчин зүйлийг   хийж бүтээж, эрхэлж  буй ажилтайгаа  холбогдох мэргэжлийн сайн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил, чадамжуудыг эзэмшсэн мэргэшсэн мэргэжилтэй ажилтнуудаар  хэмжих  төдийгүй цаашид  өсөн дэвжих  өргөжин тэлэх, өрсөлдөх чадвар, бүтээмж, үр ашгийг чинь нь тодорхойлдог.

Ажил мэргэжлийн стандарт төвийн үйл ажиллагааны чиглэл

АМС-т боловсруулахад ОУ-д түгээмэл ашиглаж байгаа “Ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийх эксперт”-ын арга болон “Дакум” аргачлалыг ашиглаж байна. Эдгээр аргачлал нь тухайн мэргэжлээр ажиллаж байгаа ажилтны гүйцэтгэх ёстой ажлын үүрэг, ажилбар бүрт шаардлагатай ур чадвар бүхий мэргэшлийн түвшинд чадамжийн зэрэглэлийг харгалзуулсан ажил мэргэжлийн стандартыг боловсруулдаг юм.

Хүний нөөц, ажиллах хүчнийг  ажлын байран дээр  хөгжүүлэх, мэргэшүүлэх  энэхүү  тогтолцоог хэрэгжүүлэхэд  нарийвчилсан арга технологийг ашиглан боловсруулж  хэрэглэхдээ юуны түрүүнд  Ажлын байрны, ажил мэргэжлийн дүн шинжилгээ болон “ур чадвартай ажилтаны чадамжид анализ хийх” DACUM аргачлалуудын аль нэгийг сонгон зохион байгуулах  учиртай.  Тиймээс,  уг аргачлалыг  эзэмшсэн олон улсын  түвшний өндөр зэрэглэлийн гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчид болон манай сургагчдын тусламжтайгаар  ажил мэргэжлийн стандарт (АМС) боловсруулах ажлыг гүйцэтгэснээр ажил олгогчийн танд доорх боломжууд бий болно.

Үүнд:

  • Тухайн мэргэжилтэн/ажилтны гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилбарт шаардагдах ур чадвар, чадамжаа зөв тогтоон авахаас гадна, уг чадамжид нийцэх мэргэжилийн зэргийн түвшинг зөв тодорхойлж, Ажлын байрны тодорхойлолтод тусгах үзүүлэлтүүдээ гаргаж авах боломж бүрдэнэ.
  • Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд ажилтаны хүлээх үүрэг хариуцлагын зааг ялгааг нарийн тогтоон тусгах боломжтой болно.
  • Цалин хөлсний суурь үндсэн баримт бичигүүд, тарифт цалингийн хэмжээг, ажлын гүйцэтгэлийг тогтоох үзүүлэлтүүдээ тодорхойлж чадна.
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандарт гарын авлага
  • Ажил үйлчилгээний стандарт гарын авлага
  • Ажилтаны ур чадвар, чадамжийг хөгжүүлэх хөтөлбөр
  • Ажилтны зэрэг дэвийг ахиулахад үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлт (МБС-ын Үнэлгээний төв)

Дээрх үйл ажиллагаа нь ОУ-ын чанарын удирдлага, баталгаажилтын тогтолцоог хангах үйл явцтай нягт уялдаатай байдаг юм.

Иймд аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэнд нэн шаардлагатай голлох ажил мэргэжил дээр АМС боловсруулах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах чиглэлээр холбогдох сургалт ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ОУ-ын чанарын баталгаажилтын бодлого, үйл ажиллагаа, менежментийн мэдлэг туршлагыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд туслах, туслалцаа үзүүлэх үндэсний анхны АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ МЭРГЭШСЭН ТӨВ-тэй хамтран ажиллахыг урьж байна.

Ажил мэргэжлийн стандарт боловсруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил

Тус төв нь Швейцарын хөгжлийн агентлагын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд дэмжих төсөл”-н багтай хамтран 2015 онд Монгол улсад хамгийн өндөр эрэлттэй 20 ш ажил мэргэжилийн стандартыг аж ахуйн нэгжийн ажлын байранд ажил  үүргээ гүйцэтгэж буй мэргэжилтэй ажилтаны ур чадварт анилиз хийх аргаар боловсруулан батлуулсан. Эдгээр  АМС нь монгол улсад аж хуйн нэгж байгууллага болон Мэргэжлийн сургалт явуулдаг байгууллагууд, үнэлгээний үйл ажиллагаа, мэргэжилийн зэрэг олгоход мөрдөгдөж байна. Мөн энэхүү АМС-т тусгагдсан мэргжилтэй ажилтанд тавигдах ур чадвараар “Үнэлгээ, мэдээлэлийн төв” мэргэжилийн шалгалт өгөх ажилтан албан хаагчид, МБ-ын болон түр сургалтаар мэргэжил эзэмшсэн төгсөгчдийн чадамжийг үнэлж, аж ахуйн нэгж байгуулагууд мэргэжийин зэрэг олгох үндэн барим бичиг болж байна. (Эдгээр ажил мэргэжлийн стандартыг Засгийн газрын тохируулагч агентлаг-ХХҮЕГ, ХНХ-ны дэргэдэх МБС-ын үнэлгээний төвийн веб сайтаас үзэж, ашиглаж  болно).

ХНХЯ-ны захиалгаар тус төв 2017 онд хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй 18 ажмл мэргэжлийн стандартыг мэргэжилийн холбоод, ИТА-нууд, судлаачид, МБС-ын байгууллагын багш, өндөр мэргэжлийн ажилтнуудын оролцоотой боловсруулан батлуулсан байна. (Шинээр боловсруулсан АМС-ын жагсаалтыг хавсралтаас үзэж болохоос гадна манай холбооноос авч ашиглаж болно).

          Улаанбаатар Төмөр замын “Олон улсын тээвэр зуучийн төв (ОУТЗТ” –ийн захиалгаарМонголын Ажил олгогч эздийн нэгдсэн Холбоо, түүний дэргэдэх “ Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төв) АМСБТ нь ОУТЗТ-ийн ажилтан, албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээ хийхажлыг2018 онд 12 мэргэжлээр АМС, дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтыг хийж гүйцэтгэсэн.

Манай төв нь ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай мэргэжлийн ажилтанд шаарлагатай чадамжийн жагсаалтын бүдүүвчийг боловсруулан ур чадварыг мэргэшлийн түвшин бүрт харгалзуулан АМС-г боловсруулж, батлуулах ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрийн газрын захиалгаар гүйцэтгэж байна.