Монгол Энтерпрайзинг Эрэл ба YMPA болон MONEF-Youth 2019 оны үйл ажиллагааны чиглэл

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Activated2030 төсөлд маш амжилттай оролцлоо. “Монгол Энтерпрайзинг Эрэл” арга хэмжээнд оролцсон залуус Монголын залуу хүмүүст санаагаа бодитоор хэрэгжүүлэхийг дэмжих талаар суралцсан ба энтерпрайзинг хандлага, энтрепенер сэтгэлгээг хөгжүүлэх олон хэрэгтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

2019 оны зорилгодоо хүрэхийн тулд шат дараатай алхмуудыг хийсээр байгаа ба  та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна: 

  1.  Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг /Young Mongolian Professionals Association/ буюу YMPA-г 2018 оны сүүлээр Монголд байгууллаа. YMPA нь Монгол залуус, залуу манлайлагчдад салбартаа мэргэжлийн түвшинд ажиллах, манлайлах, тогтвортой эерэг өөрчлөлтийг авчрах боломжийг олгож буй ТББ -хамтын нэгдэл юм. ЗОРИЛГО нь: Монгол залуус, залуу мэргэжилтнүүдэд шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлж чадавхижуулах, цаашлаад залуусыг ажил олгогчидтой холбон мэдлэг, мэдээллээр хангаж дэмжлэг үзүүлэх замаар идэвхитэй, зорилготой, зөв хандлагатай, бүтээлч залуусын хүрээллийг бий болгож улмаар ажилгүйдлийг бууруулах, тогтвортой ажлын байр болон залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой.
  2. Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг – Young Employers’ Association of Mongolia /MONEF-Youth/ -г Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэргэд 2019 онд шинээр байгууллаа. ЗОРИЛГО нь: Монголын ирээдүйн ажил олгогчдыг чадавхижуулах, тэднийг цаг үеийн хэрэгтэй мэдлэг, мэдээллээр хангах; залуусыг ажил олгогчидтой холбон ажлын бодит туршлага хуримтлуулах, ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлж чадавхижуулах, шаардлагтай ур чадвар, мэдлэг, мэдээллийг ажлын байранд дагалдуулан сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой ажлын байр болон залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой.
  3. YMPA болон  MONEF-Youth байгууллагуудаа төлөөлж доорх Залуучуудын Олон Улсын Чуулга Уулзалтуудад /бусад 40 гаруй орны залуусын хамтаар Монгол улсаас амжилттай оролцоод ирлээ.
    • Залуучуудын парламентын олон улсын бага хурал – International Congress of Youth Parliament (ICYP)  Оросын Москва хотноо 2018 сүүлээр Оросын Төрийн Думад болсон ба 2019 оны 7 сард мөн зохиогдох юм;
    • Энэтхэгийн Нию Дэли хотноо 2019 оны 3-р сард зохион байгуулагдсан “VISION FOR FUTURE” буюу “Ирээдүйн Алсын Хараа” сэдэвт олон улсын залуучуудын чуулга уулзалт болсон ба үүний хүрээнд Глобал манлайлал ба аж ахуй эрхлэлтийн сүлжээ -Global Leadership and Entrepreneurship Network (GLEN) албан ёсоор байгуулагдсан юм.
    • Цаашид Монголын залууст дэлхийд гарах илүү өргөн боломжийг бусад орны залуусын хамтаар нээж байгаа. 
  4. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд миний бие:
  • Peace Movement World – Дэлхий даяарх Энхтайвны хөдөлгөөний – Монгол дахь Энхтайвны элч төлөөлөгч – 2019 оноос
  • Vision For Future-BRICS International Forum 2019 – Ирээдүйн алсын хараа-БРИКС-ийн олон улсын форумын – Монгол улсын зохицуулагч – 2019 оноос
  • Global Youth Parliament – Глобал Залуучуудын Парламентын – Монгол улсын зохицуулагч – 2019 оноос
  • Russia’s “New Generation” program ОХУ-ын “Шинэ үеийнхэн” хөтөлбөрийн Монгол улсын зохицуулагч – 2019 оноос тус тус болсоныг дуулгахад баяртай байгаагийн зэрэгцээ олон улсын залуучуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудаараа дамжуулж Монголын залууст дэлхийд гарах илүү өргөн боломжийг YMPA болон MONEF-Youth байгууллагуудаараа дамжуулж явуулах болно.
  1. Мөн Монголын Залуусыг Дэмжих Сүлжээ байгууллагуудын /Decent Work for Youth Network эгнээнд YMPA болон MONEF-Youth байгууллагуудаа албан ёсоор оруулж 2019 оноос холбогдох төсөл хөтөлбөрүүдээр дамжуулж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Мөн бид Монгол Улсад Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбогдох төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж хот болон орон нутгийн залууст өргөн хүрээнд хүрч ажиллахыг зорьж байгаа билээ. 

Үүний дагуу 2019 оноос  YMPA болон MONEF-Youth байгууллагуудаас санаачлан Залуусыг Дэмжих Сүлжээ байгууллагуудын дэмжлэгтэйгээр INTERNSHIP ХӨТӨЛБӨР үүдээ доорх 2 чиглэлээр одоогоор зарлаад байна. 

УГ INTERNSHIP ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО нь: Ажил олгогчдод нэн шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээнд нь тулгуурлан ирээдүйн чадварлаг мэргэжилтэй ажилтнаа бэлтгэн авах хүсэлттэй ажил олгогчид болон залуусыг нэгдсэн мэдлэг, мэдээллээр ханган тусгай хөтөлбөрийн дагуу үр дүнтэй холбож оюутан залуусыг зорилго, ур чадвар, урам зориг, ажил амьдралын туршлага, зөв хандлагатай болоход нь туслах, улмаар залуусын зохистой хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

  • 18-35 насны оюутан, залууст зориулсан INTERNSHIP ХӨТӨЛБӨР
  • Ажил олгогчид зориулсан  INTERNSHIP ХӨТӨЛБӨР 

Тиймээс бид та бүгдийн дэмжлэгтэйгээр уг хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд үр дүнтэй явуулахыг зорьж байгаа ба одоогоор уг дадлагын хөтөлбөрийг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэсэн найруулгад оруулж албажуулах ажил явагдаж байна.

Leave a Reply