Ажил мэргэжлийн ерөнхий шаардлагад санал авах нь

Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйл. “Мэргэшлийн үндэсний хүрээ”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл. “Үндэсний стандарт” болон Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS 1-2 : 2022 стандартын дагуу Монгол улсын стандарт “Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага”-ын төслийг боловсрууллаа.

Мэргэжлийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн гишүүд доорх линкээр хандан Монгол улсын стандарт “Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага”-ын төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлт, сайжруулалт, шүүмжийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны дотор манай холбоонд албан бичгээр аль эсвэл цахимаар mongoliacdc@gmail.com болон monef@monef.mn-руу ирүүлнэ үү.

“Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага” стандартыг татах линк: bit.ly/MONEFAMC

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Leave a Reply