Жижиг, дунд үйлдвэрийн газартай xамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Зөвлөх эдийн засагч, Доктор, профессор, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны зөвлөх Д.Бадарч, Бизнесийн харилцаа, гишүүнчлэлийн албаны дарга Ө. Батзориг нар оролцож Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Энэ үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг сургах, чадавхжуулахад хамтран ажиллах, эмэгтэй удирдлагатай үйлдвэр,…

Continue ReadingЖижиг, дунд үйлдвэрийн газартай xамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Бизнесээ албан ёсоор эрхэлье”

ОУХБ-ын “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгуулллага Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо -той хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, @Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу нар нээж үг хэллээ. Сургалтын хөтөлбөр нь бизнесээ албан ёсоор эрхлэхийн ач холбогдол, албажуулах үйл явц, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийг албажуулах үйл явцад…

Continue Reading“Бизнесээ албан ёсоор эрхэлье”

Аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах сургалт, семинар боллоо

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн дэмжлэгтэйгээр "Аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах" сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь аймаг, дүүргийн АОЭХ-ны удирдлагуудад ОУХБ-ын хэм хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, МАОЭНХ-ны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагын ажиллах чиглэл, стратеги, үйл ажиллагааг идавхжүүлэх, чадавх бэхжүүлэх явдал байлаа. Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, төв Холбооны төлөөлөл болон мэргэжлийн холбоодын төлөөлөл нийт 40 орчим хүн хамрагдсан болно.

Continue ReadingАймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах сургалт, семинар боллоо

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тус холбооны 21 аймаг болон нийслэлийн зарим дүүргүүдийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтын үеэр МАОЭНХ, түүний аймаг орон нутгийн холбоод Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж, уг хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхэд орон нутгийн эздийн холбооны гишүүдийн бизнес эрхэлж буй туршлагаас хуваалцах, шинээр байгуулсан хоршоодод зөвлөн туслах ажлыг зохион байгуулах талаарх өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. Мөн 21 аймгийн АОЭХ-ны удирдлагууд аймаг орон нутагтаа Шинэ…

Continue Reading“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

МАОЭНХ-ны удирдлагууд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэл болон холбогдох албан тушаалтнуудтай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Continue ReadingМонголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

Германы GIZ болон МАОЭНХолбоо нарын хамтран хэрэгжүүлдэг “ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье” хөтөлбөрийн Салбар харгалзахгүй ээлжийн оролцогчидтойгоо танилцах семинарыг 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулж байна. Уг семинар өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, GIZ-ийн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Андреа Элэш, МАОЭНХ -ны Гүйцэтгэх Захирал Ч.Нанжидсамбуу болон Германы Diberatung сургалтын төвийн үүсгэн байгуулагч Сүүрэн Фаяка нар нээж үг хэлснээр семинарын арга хэмжээ эхэллээ. Семинарт Салбар харгалзахгүй ээлжийн сургалтанд хамрагдахаар сонгогдсон нийт 20 гаруй оролцогчид хамрагдаж байгаа болно.

Continue ReadingХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагч Лхагвадэмбэрэл, төслийн ажилтан Бадамлянхуа нартай МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, Албадан хөдөлмөрийн төслийн талаар мэдээлэл солилцож, төслийн шугамаар Холбооны хийх ажлын талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож уулзлаа.

Continue ReadingОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

Ажил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.

Continue ReadingАжил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна. Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.

Continue ReadingМонгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024