Монгол Энтерпрайзинг Эрэл ба YMPA болон MONEF-Youth 2019 оны үйл ажиллагааны чиглэл
НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Activated2030 төсөлд маш амжилттай оролцлоо. "Монгол Энтерпрайзинг Эрэл" арга хэмжээнд оролцсон залуус Монголын залуу хүмүүст санаагаа бодитоор хэрэгжүүлэхийг дэмжих талаар суралцсан ба энтерпрайзинг хандлага, энтрепенер сэтгэлгээг хөгжүүлэх олон хэрэгтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. 2019 оны зорилгодоо хүрэхийн тулд шат дараатай алхмуудыг хийсээр байгаа ба та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна: Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг /Young Mongolian Professionals Association/ буюу YMPA-г 2018 оны сүүлээр Монголд байгууллаа. YMPA нь Монгол залуус, залуу манлайлагчдад салбартаа мэргэжлийн түвшинд ажиллах, манлайлах, тогтвортой эерэг өөрчлөлтийг авчрах боломжийг олгож буй ТББ -хамтын нэгдэл юм. ЗОРИЛГО нь: Монгол залуус, залуу мэргэжилтнүүдэд…