Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр “Аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь аймаг, дүүргийн АОЭХ-ны удирдлагуудад ОУХБ-ын хэм хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, МАОЭНХ-ны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагын ажиллах чиглэл, стратеги, үйл ажиллагааг идавхжүүлэх, чадавх бэхжүүлэх явдал байлаа.
Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, төв Холбооны төлөөлөл болон мэргэжлийн холбоодын төлөөлөл нийт 40 орчим хүн хамрагдсан болно.