Албадан Хөдөлмөрийг устгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн хэм, хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ?

Албадан хөдөлмөрлөх тухай конвенц (№ 29) болон Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц (№ 105)-ийн гол ялгаа нь Албадан хөдөлмөрлөх тухай конвенцид зөвшөөрөгддөг ажил хаялтын шийтгэлулс төрийн үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж хариуцлага хүлээлгэсэн гэх мэт ойлголтуудыг хүчингүй болгосон байдаг. Цаашилбал, эдийн засгийн хөгжилд хөдөлмөрийг дайчлах эсвэл хөдөлмөрийн сахилга батыг сахиулах үндсэн дээр албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог байна.

Албадан хөдөлмөрийг устгах тухай асуудлыг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар аливаа албадан болон заавал хийлгэх хөдөлмөрийг улс төрийн үүрэг, хүмүүжлийн хэрэгсэл болгон ашиглахыг хориглох, улс төр, үзэл суртал, бодлоо илэрхийлсний төлөө шийтгэл оногдуулах, ажиллах хүчийг дайчлах, хөдөлмөрийн сахилга батыг чангатгах зэргээр зохицуулсан. Мөн ажил хаялтад оролцсоны төлөө шийтгэл, эсвэл ялгаварлан гадуурхах хамаарах болно.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 8 дугаар зүйл буюу Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд   ОУХБ-ын 29 дүгээр конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.

Эрүүгийн хуулийн эх бичвэртэй танилцахыг хүсвэл Монгол улсын эрх зүйн мэдээллийн системтэй танилцана уу.

Албадан хөдөлмөрийг устгах тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.  

Leave a Reply