Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ?
Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ? ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенцод “хүчирхийлэл ба дарамт” гэсэн нэр томьёог нэг удаа, эсхүл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэлзүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсхүл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсхүл заналхийлэл гэж ойлгох бөгөөд үүнд жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамт багтана гэж тодорхойлсон байна. Харин жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамт гэдэгт хүйс, жендэрээс шалтгаалсан хүмүүст хүчирхийлэл, дарамт учруулах, эсхүл тодорхой хүйс эсхүл жендэрт харьцангуй ихээр нөлөөлөхийг ойлгох ба үүнд бэлгийн дарамт хамаарна гэсэн байна. Манай улсын хувьд ажил эрхлэлт, хөдөлмөрийн…