Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна.

Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.

Leave a Reply