Монгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
Хөдөлмөрийн насны доод хязгаар гэдэг нь тухайн хүн сонгуульд оролцох, ажиллах, гэрлэх, сургуулиа орхих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрч буй нас юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг хуульд зааж өгөх нь хүүхдийн хөдөлмөр, хүүхэд цэрэг, эрүүгийн хариуцлага, эрт гэрлэлт зэрэг чухал асуудлуудтай холбоотой байдаг. Иймээс Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц (№ 138) нь Хүүхдийн хөдөлмөрийг зохицуулахынтулд ажилд орох насны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тус конвенц нь 1976 оны 6-р сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 наснаас доошгүй (хөнгөн хөдөлмөрт 13 наснаас доошгүй) гэж тогтоосон байдаг. Аюултай, хүнд хөдөлмөр эрхлэх насыг 18 наснаас доошгүй гэж тогтоосон байдаг(онцгой нөхцөлд 16 наснаас доошгүй). Тус конвенц нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон боловсролын систем нь хангалттай хөгжөөгүй гэж үзсэний дагуу түр хугацаанд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 14 наснаас доошгүй хэмээн тогтоохыг зөвшөөрдөг.…