Хөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт нь тодорхой өрөөсгөл ойлголтонд суурилсан байдаг бөгөөд ажилтныг хүйс, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэг, жирэмслэлт болон хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилтанд таагүй хандсан тохиолдолд үүсдэг. Шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдэг нь байгууллагын дотоод дүрэм, журмууд нь зарим бүлгийн ажилтнуудыг сул дорой байдалд оруулах үед үүсдэг. ОУХБ-ын Алагчилахгүй байх тухай конвенцид (№111) ялгаварлан гадуурхах гэдэг ойлголтын тодорхойлолтыг гаргаж, ажлын байран дахь арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэсний гарал үүсэл, нийгмийн гарал үүслээр нь ялгах, гадуурхах, илүүд үзэхийг хориглодог. Конвенцид оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно. 2021 оны хөдөлмөрийн тухай хуульд ажил…

Continue ReadingХөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Тэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Тэгш цалин хөлс гэдэг нь ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин өгөхийг хэлдэг бөгөөд цалин нь тухайн байгууллагын ажлын хэмжээтэй (ажлын үнэлгээгээр хэмжигддэг) шууд пропорционал байх ёстой гэсэн үг юм. Ажил нь илүү төвөгтэй ба / эсвэл тухайн байгууллагад илүү их үнэ цэнийг бий болгох тусам ажилтанд илүү их цалин өгөх ёстой. ОУХБ-ын “Тэгш шан хөлс олгох тухай конвенц” (№ 100) нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулан эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин хөлс олгох зарчмуудыг тодорхойлсон. Тэгш шан хөлс олгохын тулд Конвенцид оролцогч талууд дотоодын хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоох тухай зохицуулалтыг хэрэгжүүлэх ба/эсвэл ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хооронд байгуулсан хамтын гэрээг дэмжих…

Continue ReadingТэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь хүүхэд насыг үгүй хийж, хөгжих боломж, хүний эрхэм чанар, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжил, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг. ОУХБ-ын хоёр конвенц “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар болон "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай" 182 дугаар конвенц-ууд нь хүүхдийн хөдөлмөрт ямар төрлийн хөдөлмөрийг зөвшөөрөх болон үл зөвшөөрөхийн хооронд тодорхой зааг тогтоож, үүнд элсэх насны доод хязгаарыг тогтоох үндэсний хууль тогтоомжийн хүрээг бүрдүүлдэг. Хөдөлмөрийн насны насны доод хязгаарыг заавал эзэмших боловсролын наснаас доош биш буюу ерөнхийдөө 15-аас доошгүй байхаар тогтоосон байдаг.  Боолчлол болон төстэй хэлбэрүүд; Хүүхэд худалдаалах; Хүүхдийн наймаа буюу гэр бүл, асран хамгаалагчдаас нь салган хөдөлмөрийн шулалт үйлдэх; Өрийн барьцаа болон бусад төрлийн боолчлол; Албадан…

Continue ReadingХүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Монгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Хөдөлмөрийн насны доод хязгаар гэдэг нь тухайн хүн сонгуульд оролцох, ажиллах, гэрлэх, сургуулиа орхих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрч буй нас юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг хуульд зааж өгөх нь хүүхдийн хөдөлмөр, хүүхэд цэрэг, эрүүгийн хариуцлага, эрт гэрлэлт зэрэг чухал асуудлуудтай холбоотой байдаг. Иймээс Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц (№ 138) нь Хүүхдийн хөдөлмөрийг зохицуулахынтулд ажилд орох насны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тус конвенц нь 1976 оны 6-р сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 наснаас доошгүй (хөнгөн хөдөлмөрт 13 наснаас доошгүй) гэж тогтоосон байдаг. Аюултай, хүнд хөдөлмөр эрхлэх насыг 18 наснаас доошгүй гэж тогтоосон байдаг(онцгой нөхцөлд 16 наснаас доошгүй). Тус конвенц нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон боловсролын систем нь хангалттай хөгжөөгүй гэж үзсэний дагуу түр хугацаанд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 14 наснаас доошгүй хэмээн тогтоохыг зөвшөөрдөг.…

Continue ReadingМонгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

МАОЭНХ-ны удирдлагууд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэл болон холбогдох албан тушаалтнуудтай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Continue ReadingМонголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

Германы GIZ болон МАОЭНХолбоо нарын хамтран хэрэгжүүлдэг “ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье” хөтөлбөрийн Салбар харгалзахгүй ээлжийн оролцогчидтойгоо танилцах семинарыг 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулж байна. Уг семинар өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, GIZ-ийн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Андреа Элэш, МАОЭНХ -ны Гүйцэтгэх Захирал Ч.Нанжидсамбуу болон Германы Diberatung сургалтын төвийн үүсгэн байгуулагч Сүүрэн Фаяка нар нээж үг хэлснээр семинарын арга хэмжээ эхэллээ. Семинарт Салбар харгалзахгүй ээлжийн сургалтанд хамрагдахаар сонгогдсон нийт 20 гаруй оролцогчид хамрагдаж байгаа болно.

Continue ReadingХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагч Лхагвадэмбэрэл, төслийн ажилтан Бадамлянхуа нартай МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, Албадан хөдөлмөрийн төслийн талаар мэдээлэл солилцож, төслийн шугамаар Холбооны хийх ажлын талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож уулзлаа.

Continue ReadingОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

Ажил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.

Continue ReadingАжил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна. Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.

Continue ReadingМонгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024