Тэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Тэгш цалин хөлс гэдэг нь ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин өгөхийг хэлдэг бөгөөд цалин нь тухайн байгууллагын ажлын хэмжээтэй (ажлын үнэлгээгээр хэмжигддэг) шууд пропорционал байх ёстой гэсэн үг юм. Ажил нь илүү төвөгтэй ба / эсвэл тухайн байгууллагад илүү их үнэ цэнийг бий болгох тусам ажилтанд илүү их цалин өгөх ёстой.

ОУХБ-ын “Тэгш шан хөлс олгох тухай конвенц” (№ 100) нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулан эрэгтэйэмэгтэй хүйсээс үл хамааран ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин хөлс олгох зарчмуудыг тодорхойлсон. Тэгш шан хөлс олгохын тулд Конвенцид оролцогч талууд дотоодын хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоох тухай зохицуулалтыг хэрэгжүүлэх ба/эсвэл ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хооронд байгуулсан хамтын гэрээг дэмжих үүрэгтэй.

Монгол Улсад 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны цалингийн хэмжээг тогтооход хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байдаг. Цаашлаад ижил үнэ цэнтэй ажил гүйцэтгэж байгаа ажилтны цалин ижил хэмжээтэй байна. Ажил олгогчдын хувьд ажилчдынхаа цалинг тооцох арга нь ил тод, ойлгомжтойбайх ёстой.

Тэгш шан хөлсний тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Долоодугаар бүлгийн 102 дугаар зүйл дээр ОУХБ-ын 100 дугаар конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.

Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

 Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.

Leave a Reply