Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус хөтөлбөрийн Зорилт 4-т тусгагдсан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах чиг үүргийг Авлигатай тэмцэх газартай хамтран манай холбоо хариуцахаар үндэсний хөтөлбөрт тусгагдсан болно. Иймээс бид дараах чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах саналтай байна.
Хөтөлбөрийн зорилт 4.1-ийн хүрээнд:
- Аж ахуйн нэгжид авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, аргачлал нэвтрүүлэх
- Комплаенсын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх
- Бизнесийн ёс зүй, комплаенсыг нэвтрүүлэх сургалт, зөвлөгөө өгөх
- Авлига, мөнгө угаах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дотоод бодлого, журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Дотоод шүгэл үлээгчийн тогтолцоог бүрдүүлэх, хамгаалах, урамшуулах зохицуулалтыг нэвтрүүлэх
Хөтөлбөрийн зорилт 4.3-ын хүрээнд:
- Компанийн нийгмийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, холбогдох стандарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Нийцлийн менежментийн тогтолцоо MNS ISO 37301:2022 стандарт
- Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000:2012 стандарт
- Мөнгө угаах болон авлигын эрсдэлийг бууруулах дотоод хяналтын механизмыг сайжруулах
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд дээрх үйл ажиллагаа, стандартуудыг хэрэгжүүлэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.
Холбоо барих утас: 70101445, 325635, цахим шуудан: info@monef.mn
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг дараах холбоосоор үзнэ үү. https://iaac.mn/files/editor/source/h41.pdf
Албан бичиг татаж авах бол дараах холбоос дээр дарна уу. https://monef.mn/wp-content/uploads/2026/03/Albanbichig.pdf