You are currently viewing “Бизнесээ албан ёсоор эрхэлье”

“Бизнесээ албан ёсоор эрхэлье”

ОУХБ-ын “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

♦️Олон улсын хөдөлмөрийн байгуулллага Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо -той хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

♦️Сургалтыг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, @Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу нар нээж үг хэллээ.

♦️Сургалтын хөтөлбөр нь бизнесээ албан ёсоор эрхлэхийн ач холбогдол, албажуулах үйл явц, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийг албажуулах үйл явцад тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх талаар мэдлэг ойлголтыг бизнес эрхлэгчдэд олгох зорилготой юм.

♦️Мөн бизнесээ албан ёсоор эрхлэхэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дагаж мөрдөх талаар мэдээлэл өгч хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх юм.

♦️Сургалтыг ОУХБ-ын мастер багш Г.Галаарийдий удирдан явуулж, бизнес хөгжлийн чиглэлээр сургалт явуулдаг ТББ-ын багш, ажилтнууд сургагч багшаар бэлтгэгдэж байна.

Leave a Reply