Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Зөвлөх эдийн засагч, Доктор, профессор, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны зөвлөх Д.Бадарч, Бизнесийн харилцаа, гишүүнчлэлийн албаны дарга Ө. Батзориг нар оролцож Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.
Энэ үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж,
жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг сургах, чадавхжуулахад хамтран ажиллах,
эмэгтэй удирдлагатай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх,
жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Монголын Ажил олгогч Эздийн Нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдтэй холбох,
ханган нийлүүлэгч болоход дэмжлэг үзүүлэх,
жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх,
борлуулалтыг дэмжих, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх зорилгоор хамтран дотоод, гадаадад зохион байгуулагдах төрөл бүрийн үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулах, дэмжих,
гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт, судалгаанд хамрагдах,
төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,
жижиг дунд үйлдвэрийн газрын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг гишүүн аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан таниулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар Санамж бичиг байгуулав.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэргэд салбарын эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан Эрдэмтэдийн зөвлөлийг 2025 онд байгуулж, зөвлөлгөө мэдээлэл авч байх талаар хэлэлцлээ.