МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Их Хурал,  Засгийн газарт МЭДЭГДЭЛ Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Тэр цагаас хойш гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн. Импортын татварын тухайд цөөн нэр төрлийн барааг эс тооцвол таван  хувийн татвартай байдаг.  Монгол Улсаас тавьж байгаа чанар, стандартын шаардлага хангасан   бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх нь чөлөөтэй бөгөөд бид хориглох боломжгүй, манай зах зээл бүрэн нээлттэй болсон. Монгол Улсын Засгийн газраас Евроазийн эдийн засгийн холбоотой   гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд хэлэлцээр байгуулагдсанаар... Монгол Улсаас Евроазийн…

Continue ReadingМЭДЭГДЭЛ

Жижиг, дунд үйлдвэрийн газартай xамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Зөвлөх эдийн засагч, Доктор, профессор, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны зөвлөх Д.Бадарч, Бизнесийн харилцаа, гишүүнчлэлийн албаны дарга Ө. Батзориг нар оролцож Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Энэ үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг сургах, чадавхжуулахад хамтран ажиллах, эмэгтэй удирдлагатай үйлдвэр,…

Continue ReadingЖижиг, дунд үйлдвэрийн газартай xамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Бизнесээ албан ёсоор эрхэлье”

ОУХБ-ын “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгуулллага Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо -той хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, @Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу нар нээж үг хэллээ. Сургалтын хөтөлбөр нь бизнесээ албан ёсоор эрхлэхийн ач холбогдол, албажуулах үйл явц, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийг албажуулах үйл явцад…

Continue Reading“Бизнесээ албан ёсоор эрхэлье”

Аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах сургалт, семинар боллоо

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн дэмжлэгтэйгээр "Аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах" сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь аймаг, дүүргийн АОЭХ-ны удирдлагуудад ОУХБ-ын хэм хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, МАОЭНХ-ны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, аймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагын ажиллах чиглэл, стратеги, үйл ажиллагааг идавхжүүлэх, чадавх бэхжүүлэх явдал байлаа. Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, төв Холбооны төлөөлөл болон мэргэжлийн холбоодын төлөөлөл нийт 40 орчим хүн хамрагдсан болно.

Continue ReadingАймаг, дүүргийн ажил олгогч эздийн байгууллагыг чадавхжуулах сургалт, семинар боллоо

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тус холбооны 21 аймаг болон нийслэлийн зарим дүүргүүдийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтын үеэр МАОЭНХ, түүний аймаг орон нутгийн холбоод Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж, уг хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхэд орон нутгийн эздийн холбооны гишүүдийн бизнес эрхэлж буй туршлагаас хуваалцах, шинээр байгуулсан хоршоодод зөвлөн туслах ажлыг зохион байгуулах талаарх өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. Мөн 21 аймгийн АОЭХ-ны удирдлагууд аймаг орон нутагтаа Шинэ…

Continue Reading“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Энтерпрайзинг Эрэл ба YMPA болон MONEF-Youth 2019 оны үйл ажиллагааны чиглэл

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Activated2030 төсөлд маш амжилттай оролцлоо. "Монгол Энтерпрайзинг Эрэл" арга хэмжээнд оролцсон залуус Монголын залуу хүмүүст санаагаа бодитоор хэрэгжүүлэхийг дэмжих талаар суралцсан ба энтерпрайзинг хандлага, энтрепенер сэтгэлгээг хөгжүүлэх олон хэрэгтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. 2019 оны зорилгодоо хүрэхийн тулд шат дараатай алхмуудыг хийсээр байгаа ба  та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна:   Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг /Young Mongolian Professionals Association/ буюу YMPA-г 2018 оны сүүлээр Монголд байгууллаа. YMPA нь Монгол залуус, залуу манлайлагчдад салбартаа мэргэжлийн түвшинд ажиллах, манлайлах, тогтвортой эерэг өөрчлөлтийг авчрах боломжийг олгож буй ТББ -хамтын нэгдэл юм. ЗОРИЛГО нь: Монгол залуус, залуу мэргэжилтнүүдэд…

Continue ReadingМонгол Энтерпрайзинг Эрэл ба YMPA болон MONEF-Youth 2019 оны үйл ажиллагааны чиглэл

СПОУЭЗФ Манлайллын төлөөх найзууд хөтөлбөр

Санкт-Петербург хотын Олон улсын эдийн засгийн форумын (Saint-Petersburg International Economic Forum) хүрээнд залуу манлайлагчдын нөхөрлөлийн хөтөлбөр (Friends for Leadership Programme) болон 25-35 насны залуу удирдагчдад зориулсан Шинэ үеийн хөтөлбөрийн хэсэг(The Special NEW GENERATION Session) 2019 оны 6-р сарын 4-8-ны өдрүүдэд Оросын St.Petersburg хотноо боллоо. Энэхүү олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор сонгогдож, уригдсан 30 орны төлөөлөл 42 залуучуудын нэгээр Монгол улсаас Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association болон Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association төлөөлөн оролцож байна.

Continue ReadingСПОУЭЗФ Манлайллын төлөөх найзууд хөтөлбөр

Нийгэмлэгийн танилцуулга

Алсын хараа Ирээдүйн Залуу Ажил Олгогчдыг Ажлын ирээдүйд бэлтгэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой ажлын байр болон залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой. Зорилго зорилтууд Ирээдүйн залуу ажил олгогчдыг ажлын ирээдүйд бэлтгэн сургах Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж бизнес эрхлэлтийг дэмжих Тогтвортой ажлын байр болон зохистой хөдөлмөрийн нэмэгдүүлэх Үйл ажиллагаа Сургалт Судалгаа Хөдөлмөр Зуучлал Ур чадварын үнэлгээ Бизнесийн хөгжил Төсөл хөтөлбөрүүд Ажил мэргэжлийн чиг баримжаа Зөвлөх үйлчилгээ Мэдлэг мэдээлэл

Continue ReadingНийгэмлэгийн танилцуулга

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН – 2019

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН - 2019 оны 08 сарын 01-03 -ны өдрүүдэд Негирэ Улсын Абужа хотод зохион байгуулагдлаа. Уг чуулганд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (MONEF) -г төлөөлөн  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал Ч. Балжинням  оролцлоо. ОУХБ-ын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд Дэлхийн 65 Улс орон бүрийн нийгмийн түншлэгч талууд (засгийн газар, ҮЭ, ажил олгогчид) болон судлаачид, залуучуудын төлөөлөл 200 гаруй оролцогчид хүрэлцэн ирсэн байна. "Дэлхий даяар 255 сая залуу ажил эрхэлдэггүй, боловсрол, сургалтанд хамрагдаагүй NEET -"Not in Education, Employment, or Training" хүмүүс байгаа нь бид энэ асуудлаар түр зогсож, эргэцүүлэн бодож, даруй арга…

Continue ReadingЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН – 2019

Хамтран ажиллах санамж бичиг байгуулах /МАОЭНХ, YOUTH INC/

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХОГЖЛИЙН ТОЛОО ХАМТЫН АЖИЛЛАГААГОРГОЖУУЛЖ ХЭВШУУЛЭХ ТУХАЙ МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭНХОЛБОО /MONEF/ БОЛОН ЗАЛУУ АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НИЙГЭМЛЭГ/MONEF-YOUTH/, МОНГОЛЫН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНУУДИЙН НИЙГЭМЛЭГ /УМРА/ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ Монгол улсын тогтвортой хөгжлийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж хэвшүүлэх тухай Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /MONEF/ болон Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association /MONEF-YOUTH/, Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association /YOUTH INC./ хоорондын хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал Х. Ганбаатар, Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг /MONEF-YOUTH/ болон Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн /YOUTH INC./ Тэргүүн…

Continue ReadingХамтран ажиллах санамж бичиг байгуулах /МАОЭНХ, YOUTH INC/