“Бизнесээ албан ёсоор эрхэлье”
ОУХБ-ын “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгуулллага Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо -той хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтын хөтөлбөрийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, @Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу нар нээж үг хэллээ. Сургалтын хөтөлбөр нь бизнесээ албан ёсоор эрхлэхийн ач холбогдол, албажуулах үйл явц, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийг албажуулах үйл явцад…