Тэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?
Тэгш цалин хөлс гэдэг нь ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин өгөхийг хэлдэг бөгөөд цалин нь тухайн байгууллагын ажлын хэмжээтэй (ажлын үнэлгээгээр хэмжигддэг) шууд пропорционал байх ёстой гэсэн үг юм. Ажил нь илүү төвөгтэй ба / эсвэл тухайн байгууллагад илүү их үнэ цэнийг бий болгох тусам ажилтанд илүү их цалин өгөх ёстой. ОУХБ-ын “Тэгш шан хөлс олгох тухай конвенц” (№ 100) нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулан эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин хөлс олгох зарчмуудыг тодорхойлсон. Тэгш шан хөлс олгохын тулд Конвенцид оролцогч талууд дотоодын хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоох тухай зохицуулалтыг хэрэгжүүлэх ба/эсвэл ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хооронд байгуулсан хамтын гэрээг дэмжих…