Ажил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа
МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.
МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.
Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна. Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.
Холбооны Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Г.Амартүвшин нар GIZ-ийн "ХБНГУ-тай Бизнесийн түншлэлээ хөгжүүлье" хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч хатагтай Андреатай цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр 08 дугаар сарын 06-ны өдөр уулзан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
МАОЭНХ-ны удирдлагууд Япон улсын Шизүока мужийн захиргаатай 2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар МАОЭНХ болон Шизүока мужийн захиргааны хамтын ажиллагааг хариуцсан ажилтан, орчуулагч Цэцэгсайхантай 08 дугаар сарын 06-ны өдөр уулзаж, энэ жил зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, тохиролцлоо.