Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь хүүхэд насыг үгүй хийж, хөгжих боломж, хүний эрхэм чанар, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжил, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг.
ОУХБ-ын хоёр конвенц “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар болон “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай” 182 дугаар конвенц-ууд нь хүүхдийн хөдөлмөрт ямар төрлийн хөдөлмөрийг зөвшөөрөх болон үл зөвшөөрөхийн хооронд тодорхой зааг тогтоож, үүнд элсэх насны доод хязгаарыг тогтоох үндэсний хууль тогтоомжийн хүрээг бүрдүүлдэг. Хөдөлмөрийн насны насны доод хязгаарыг заавал эзэмших боловсролын наснаас доош биш буюу ерөнхийдөө 15-аас доошгүй байхаар тогтоосон байдаг.
- Боолчлол болон төстэй хэлбэрүүд;
- Хүүхэд худалдаалах;
- Хүүхдийн наймаа буюу гэр бүл, асран хамгаалагчдаас нь салган хөдөлмөрийн шулалт үйлдэх;
- Өрийн барьцаа болон бусад төрлийн боолчлол;
- Албадан эсвэл хийлгэх хөдөлмөр буюу зэвсэгт мөргөлдөөнд дайчлах гэх мэт;
- Хүүхдийг биеийг үнэлүүлэх;
- Садар самуун агуулга бүхий материал үйлдвэрлэх;
- Cадар самууны үзвэр, үйлчилгээнд ашиглах;
- Tатан оролцуулах, уг ажлыг санал болгох;
- Хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, эсвэл санал болгох; Өөрөөр хэлбэр хүүхдээр дамжуулан насанд хүрсэн хүний гэмт хэрэг үйлдэх;
- Мансууруулах бодис үйлдвэрлэх, тээвэрлэх;
- Үйл ажиллагааны мөн чанар, үр дагаврын хувьд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд хохирол учруулахуйц ажлууд орно.
Монгол улс дахь Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 насаар тогтоосон байдаг. Гэхдээ, 15 наснаас доош насны хүүхдийг 142 дүгээр зүйлийн 3, 142 зүйлийн 5-ийн дагуу хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг.
Хүүхдийн хөдөлмөр Монгол улсад Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 2-т заасан байдаг. Үүнд: “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно.’
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үйл ажиллагаа явуулах талаар ажил олгогч болон ажилчидийн хөдөлмөрийн харилцаанд баримтлах үндсэн эрх, зарчмуудыг тодорхойлж өгсөн байна. Хөдөлмөрийн насны доод хязгаарын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Монгол улсын эрх зүйн нэгдсэн мэдээллийн системийг сонирхоорой.
Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хуулийн хариуцлагын талаар мэдэхийг хүсвэл Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгтэй танилцана уу.
Хүүхдийн хөдөлмөр болон тэвчишгүй хөдөлмөрийн төрлүүдийн тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаар тушаалын хавсралтаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”ыг баталсан болно. Хавсралтыг дараах линкээр орж үзнэ үү:https://legalinfo.mn/mn/detail/11791/2/207183
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 4 дүгээр зүйл, Тавдугаар бүлгийн 72 дугаар зүйл, 76 дугаар зүйл, Аравдугаар бүлгийн 142 дугаар зүйлүүд дээр ОУХБ-ын 138, 182 дугаар конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.
Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд “Танд туслая” цэснээссонирхоно уу.
Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.