Эвлэлдэх нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгууллах эрхийг хамгаалах гэдэг нь тухайн хүн нийтлэг ашиг сонирхолтой бусад хүмүүстэй нэгдэж хамтдаа ашиг сонирхлоо илэрхийлэхсурталчлаххэрэгжүүлэх болон м гэж тодорхойлж болно.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц (№087) нь Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөл хуралдан санаачилсан үндсэн 8 конвенцийн нэг юм. Энэхүү баримт бичиг нь соёрхон баталсан улс, орнуудыг эрх баригчдын аливаа нөлөөллөөс ангид, ажил олгогч болон ажилчид өөрсдийн сонгосонбайгууллагад чөлөөтэй элсэх эрхийг хангах үүрэгтэй. Конвенц нь байгууллагын удирдлагыг сонгохдотоод дүрэм журмыг боловсруулах эрхийг багтаасан ерөнхий дүрмийг байгууллагуудад тогтоож өгсөн байдаг.

2021 оны хөдөлмөрийн хуульд ажилчид болон ажил олгогчдын эрх үүрэгүндсэн зарчмуудыг тодорхой болгосноор эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, байгууллага байгуулах эрхийг хамгаалнаАжилтанажил олгогч нь аливаа байгууллагаалбан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалахбайгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэхүйл ажиллагаа явуулахдүрмээ батлах болон төлөөлөгч сонгох эрхтэй.

Түүнчлэн 2021 оны хөдөлмөрийн хуульд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд 9.2-т “Эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.” гэж заасан байдаг.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгуулага байгуулах эрхийг хамгаалах тухай дараах тайлбарууд нь иж бүрэн, эх бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль-ийн шинэчилсэн найруулгын 5 болон 9 дүгээр зүйлд заасан заалтууд ОУХБ-ын 87 дугаар конвенцийн заалтуудыг ерөнхийд нь багцлаад оруулсан байна. 

Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыгдагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.  

Leave a Reply