Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны Олон Улсын хөтөлбөрийн хүрээнд Япон улсад зохион байгуулагдах “Удирдах ажилтны манлайлал”-ын өндөр түвшний сургалтад оролцохыг урьж байна. Энэ сургалтаар та манлайллын ур чадвараа дээшлүүлж, багаа үр дүнтэй удирдах, авьяас чадварыг хөгжүүлэх, байгууллагын зорилгод хүрэх арга барилыг суралцах болно!
Сугалтын мэдээлэл:
- Лектор: Кацүнори Накажима (Star Leader LLC-ийн төлөөлөгч, Star Governance Co., Ltd.-ийн гүйцэтгэх захирал, Японд цорын ганц “The Leadership Challenge” мастер сертификаттай мэргэжилтэн)
- Зохион байгуулалт/Хугацаа: Сургалт 2 үе шаттай. 2025.12 сард цахимаар, 2026.2 сард Япон улс Осака хотод болно.
- Вэбинар 2 удаа болно, мөн бие дааж видео хичээл үзнэ.
- 2025 оны 12-р сарын 15 (15:00–16:30 JST),
- 2025 оны 12-р сарын 19 (15:00–16:30 JST)
- Видео сургалт (4.5 цаг): 2025 оны 12-р сарын 16-18
- Биечлэн сургалт: 2026 оны 2-р сарын 3-6, 9
- (Японд ирэх: 2-р сарын 2, буцах: 2-р сарын 10, нийт 9 өдөр)
- Вэбинар 2 удаа болно, мөн бие дааж видео хичээл үзнэ.
- Сугалт болох газар: Осака хот, Osaka Lifelong Learning Center (зочид буудал ойролцоо байрлах болно)
- Оролцогчдын тоо: Нийт 17 (Монголоос 1 оролцогч)
- Хэл: Англи
- Зорилго: Дунд түвшингийн удирдагчид болон шинээр гарч ирж буй манлайлагчдын удирдлагын ур чадварыг сайжруулж, байгууллагын зорилгод хүрэхэд туслах, авьяас хөгжүүлэлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, багийн менежментийг төгс эзэмшүүлэх.
- Хөтөлбөр (түр):
- Вэбинар: Ориентаци, өөрийгөө танилцуулах, ирээдүйг чиглэсэн Хүний нөөц ба Азийн хамтын ажиллагаа.
- Видео: Японы хүний нөөцийн онцлог, ажлын хэв маягийн өөрчлөлт, хөдөлмөрийн маргааны жишээ, Хүний нөөцийн санаачилгууд.
- Биечлэн: Ориентаци, бүлгийн ажил, илтгэл, компани айлчлал, хэлэлцүүлэг, эцсийн илтгэл, үнэлгээ (2-р сарын 7-8 амралтын өдөр).
Шаардлага:
- МАОЭНХолбоо эсвэл түүний гишүүн компаниудын дэд дарга, менежер эсвэл мэргэжилтнүүд (хүний нөөц эсвэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой).
- Англи хэлтэй байх
- Нас: 25-60 насны хооронд (25-аас доош эсвэл 60-аас дээш бол боломжгүй).
- Боловсрол: 4 жилийн их сургууль төгссөн эсвэл түүнтэй дүйцэх.
- МАОЭНХ болон ажил олгогчоос зөвшөөрөл авсан байх.
- Сургалтыг бүрэн дуусгаж, “Үйл ажиллагааны төлөвлөгөө” болон “Ахицын тайлан” гаргах чадвартай.
- Эрүүл мэндийн шаардлага: Эрүүл байх (жирэмсэн бол оролцохгүй), шаардлагатай бол эмчийн зөвшөөрөл.
- Оюутан эсвэл цэргийн албан хаагч биш байх.
Яагаад оролцох вэ?
- Японы шилдэг туршлагаас суралцаж, карьераа дээшлүүл!
- ОУ-ын сургалт, шинэ холбоо тогтоох боломж.
- Байгууллагынхаа хөгжилд хувь нэмэр оруул!
Өргөдөл гаргах:
- МАОЭНХ-оонд хүсэлт гаргаж анкет бөглөнө.
- Өргөдлийн хугацаа: 2025 оны 9-р сарын 29-ны Даваа гараг (яаралтай!).
- Сонгон шалгаруулалтын үр дүн: 2025 оны 10-р сарын 17-нд мэдэгдэнэ.
Анхаар: Гэр бүл, найз нөхөд дагуулахгүй, хөтөлбөрийг бүрэн дагах ёстой. Виза: “Temporary Visitor Visa”. Хөтөлбөр өөрчлөгдөж болно.
Илүү мэдээлэл авахыг хүсвэл МАОЭНХолбоотой холбогдоно уу. 9111-0889
Энэ бол таны манлайллын ур чадварыг өсгөх алтан боломж! 💼✈️🇯🇵
#LeadershipTraining #JapanOpportunity