Хөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт нь тодорхой өрөөсгөл ойлголтонд суурилсан байдаг бөгөөд ажилтныг хүйс, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэг, жирэмслэлт болон хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилтанд таагүй хандсан тохиолдолд үүсдэг. Шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдэг нь байгууллагын дотоод дүрэм, журмууд нь зарим бүлгийн ажилтнуудыг сул дорой байдалд оруулах үед үүсдэг. ОУХБ-ын Алагчилахгүй байх тухай конвенцид (№111) ялгаварлан гадуурхах гэдэг ойлголтын тодорхойлолтыг гаргаж, ажлын байран дахь арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэсний гарал үүсэл, нийгмийн гарал үүслээр нь ялгах, гадуурхах, илүүд үзэхийг хориглодог. Конвенцид оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно. 2021 оны хөдөлмөрийн тухай хуульд ажил…

Continue ReadingХөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Тэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Тэгш цалин хөлс гэдэг нь ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин өгөхийг хэлдэг бөгөөд цалин нь тухайн байгууллагын ажлын хэмжээтэй (ажлын үнэлгээгээр хэмжигддэг) шууд пропорционал байх ёстой гэсэн үг юм. Ажил нь илүү төвөгтэй ба / эсвэл тухайн байгууллагад илүү их үнэ цэнийг бий болгох тусам ажилтанд илүү их цалин өгөх ёстой. ОУХБ-ын “Тэгш шан хөлс олгох тухай конвенц” (№ 100) нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулан эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин хөлс олгох зарчмуудыг тодорхойлсон. Тэгш шан хөлс олгохын тулд Конвенцид оролцогч талууд дотоодын хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоох тухай зохицуулалтыг хэрэгжүүлэх ба/эсвэл ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хооронд байгуулсан хамтын гэрээг дэмжих…

Continue ReadingТэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь хүүхэд насыг үгүй хийж, хөгжих боломж, хүний эрхэм чанар, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжил, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг. ОУХБ-ын хоёр конвенц “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар болон "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай" 182 дугаар конвенц-ууд нь хүүхдийн хөдөлмөрт ямар төрлийн хөдөлмөрийг зөвшөөрөх болон үл зөвшөөрөхийн хооронд тодорхой зааг тогтоож, үүнд элсэх насны доод хязгаарыг тогтоох үндэсний хууль тогтоомжийн хүрээг бүрдүүлдэг. Хөдөлмөрийн насны насны доод хязгаарыг заавал эзэмших боловсролын наснаас доош биш буюу ерөнхийдөө 15-аас доошгүй байхаар тогтоосон байдаг.  Боолчлол болон төстэй хэлбэрүүд; Хүүхэд худалдаалах; Хүүхдийн наймаа буюу гэр бүл, асран хамгаалагчдаас нь салган хөдөлмөрийн шулалт үйлдэх; Өрийн барьцаа болон бусад төрлийн боолчлол; Албадан…

Continue ReadingХүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Монгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Хөдөлмөрийн насны доод хязгаар гэдэг нь тухайн хүн сонгуульд оролцох, ажиллах, гэрлэх, сургуулиа орхих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрч буй нас юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг хуульд зааж өгөх нь хүүхдийн хөдөлмөр, хүүхэд цэрэг, эрүүгийн хариуцлага, эрт гэрлэлт зэрэг чухал асуудлуудтай холбоотой байдаг. Иймээс Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц (№ 138) нь Хүүхдийн хөдөлмөрийг зохицуулахынтулд ажилд орох насны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тус конвенц нь 1976 оны 6-р сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 наснаас доошгүй (хөнгөн хөдөлмөрт 13 наснаас доошгүй) гэж тогтоосон байдаг. Аюултай, хүнд хөдөлмөр эрхлэх насыг 18 наснаас доошгүй гэж тогтоосон байдаг(онцгой нөхцөлд 16 наснаас доошгүй). Тус конвенц нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон боловсролын систем нь хангалттай хөгжөөгүй гэж үзсэний дагуу түр хугацаанд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 14 наснаас доошгүй хэмээн тогтоохыг зөвшөөрдөг.…

Continue ReadingМонгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Албадан Хөдөлмөрийг устгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн хэм, хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ?

Албадан хөдөлмөрлөх тухай конвенц (№ 29) болон Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц (№ 105)-ийн гол ялгаа нь Албадан хөдөлмөрлөх тухай конвенцид зөвшөөрөгддөг ажил хаялтын шийтгэл, улс төрийн үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж хариуцлага хүлээлгэсэн гэх мэт ойлголтуудыг хүчингүй болгосон байдаг. Цаашилбал, эдийн засгийн хөгжилд хөдөлмөрийг дайчлах эсвэл хөдөлмөрийн сахилга батыг сахиулах үндсэн дээр албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог байна. Албадан хөдөлмөрийг устгах тухай асуудлыг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар аливаа албадан болон заавал хийлгэх хөдөлмөрийг улс төрийн үүрэг, хүмүүжлийн хэрэгсэл болгон ашиглахыг хориглох, улс төр, үзэл суртал, бодлоо илэрхийлсний төлөө шийтгэл оногдуулах, ажиллах хүчийг дайчлах, хөдөлмөрийн сахилга батыг чангатгах зэргээр зохицуулсан. Мөн ажил хаялтад оролцсоны төлөө шийтгэл, эсвэл ялгаварлан гадуурхах хамаарах болно. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн…

Continue ReadingАлбадан Хөдөлмөрийг устгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн хэм, хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ?

Албадан хөдөлмөр гэж юу вэ?

Албадан хөдөлмөр-ийг өөрийн сонирхлоор бус мөн албадлагаар хийлгэсэн ажил гэж ойлгож болно. Албадан хөдөлмөр нь хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар, эсвэл өр, иргэний үнэмлэх барьцаалах, цагаачлалын албаныханд мэдэгдэнэ гэж сүрдүүлэх гэх мэт илүү далд арга хэрэгслээр албадан ажил хийлгэх нөхцөл байдлыгхэлнэ. Албадан хөдөлмөрт үл хамаарах хөдөлмөрийн төрлүүдэд: Цэргийн алба хаах, иргэний эрх үүргийн дагуу, хорих ангийн хөдөлмөр (тодорхой нөхцөлд), онцгой байдлын үед ажиллах (дайн, гамшиг, гал түймэр, үер, гамшиг, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт), Бага зэргийн нийтийн аж ахуйд оролцох (нийгмийн дотор). Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөлөөс санаачилсан Албадан хөдөлмөрийн тухай конвенц (№ 29) нь албадан хөдөлмөрийг албадан болон заавал хийлгэх бүх хөдөлмөрийн хэлбэрийг хориглох замаар "албадан хөдөлмөр гэж хүнийг хүсэл зоригоос нь гадуур торгууль, шийтгэл ноогдуулахаар сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар хууль тогтоомж зөрчиж гүйцэтгүүлсэн аливаа ажил үйлчилгээг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Мөн Албадан хөдөлмөрийн тухай конвенцид хүнийг хууль бусаар албадан болон заавал хийлгэх…

Continue ReadingАлбадан хөдөлмөр гэж юу вэ?

Зохион байгуулах, хамтан хэлэлцээ хийх эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Хамтын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүс үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоогэрээ хэлэлцээр хийж, цалин хөлс, тэтгэмж, цаг, чөлөө, ажлын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, ажил, гэр бүлээ тэнцвэржүүлэх арга зам гэх мэт хөдөлмөрийн нөхцөлөө тодорхойлох үйл явц юм. Энгийнээр хэлбэл, хамтын хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлтэнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх арга зам юм. Хамтын хэлэлцээрийн үр дүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдвэрчний эвлэлд элсэн өндөр цалин, илүү сайн тэтгэмж, аюулгүй ажлын байртай болж байна.  Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенцид эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр хийх эрх чөлөөний дүрэм, журмыг тогтоосон байдаг. Энэхүү конвенц нь ажилчдыг үйлдвэрчний эвлэлд элсэх, үйл ажиллагаанд оролцсон зэрэг хүчин зүйлсээс хамаарч ялгаварлан гадуурхахаас хамгаална. Цаашилбал, конвенцид хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хамтын хэлэлцээрийн зарчмуудыг тусгасан байдаг.  Эвлэлдэн Нэгдэх Эрх Чөлөө болон Байгууллага Байгуулах Эрхийг Хамгаалах тухай конвенц болон Зохион Байгуулах, Хамтын Хэлэлцээ Хийх Эрхийг Хамгаалах тухай конвенцууд нь эвлэлдэн нэгдэх эрхийн суурь зарчмуудыг тодорхойлж өгдөг конвенцууд юм. Монгол Улсын 2021 оны…

Continue ReadingЗохион байгуулах, хамтан хэлэлцээ хийх эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Эвлэлдэх нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгууллах эрхийг хамгаалах гэдэг нь тухайн хүн нийтлэг ашиг сонирхолтой бусад хүмүүстэй нэгдэж хамтдаа ашиг сонирхлоо илэрхийлэх, сурталчлах, хэрэгжүүлэх болон м гэж тодорхойлж болно. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц (№087) нь Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөл хуралдан санаачилсан үндсэн 8 конвенцийн нэг юм. Энэхүү баримт бичиг нь соёрхон баталсан улс, орнуудыг эрх баригчдын аливаа нөлөөллөөс ангид, ажил олгогч болон ажилчид өөрсдийн сонгосонбайгууллагад чөлөөтэй элсэх эрхийг хангах үүрэгтэй. Конвенц нь байгууллагын удирдлагыг сонгох, дотоод дүрэм журмыг боловсруулах эрхийг багтаасан ерөнхий дүрмийг байгууллагуудад тогтоож өгсөн байдаг. 2021 оны хөдөлмөрийн хуульд ажилчид болон ажил олгогчдын эрх үүрэг, үндсэн зарчмуудыг тодорхой болгосноор эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, байгууллага байгуулах эрхийг хамгаална. Ажилтан, ажил олгогч нь аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалахбайгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаа явуулах, дүрмээ батлах болон төлөөлөгч сонгох эрхтэй. Түүнчлэн 2021 оны хөдөлмөрийн…

Continue ReadingЭвлэлдэх нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, стандарт гэж юу вэ?

Олон Улсын Хөдөлмөрийн стандарт (ОУХС) нь ОУХБ-ын бүрэлдэхүүний (засгийн газар, ажил олгогчид, ажилчид) гаргасан хөдөлмөрийн үндсэн зарчим, эрхийг тодорхойлсон хууль эрх зүйн баримт бичиг юм. Эдгээр нь ОУХБ-ын гишүүн орнууд соёрхон баталж болох хууль ёсны хүчинтэй олон улсын гэрээ конвенц эсвэл заавал дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй зөвлөмжүүд юм. Ихэнх тохиолдолд конвенцид нэгдэн орсон улс орнуудын дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг тусгасан байдаг бол харин холбогдох зөвлөмж нь бие даасан байж болдог (ямар ч конвенцид хамааралгүй). ОУХС-ууд нь Олон Улсын Хөдөлмөрийн Бага Хурлаар (ОУХБХ) батлагддаг бөгөөд гишүүн улсууд, эрх бүхий байгууллага (ихэвчлэн Засгийн газар)-д өргөн мэдүүлэх ёстой. Конвенцийн хувьд энэ нь соёрхон…

Continue ReadingОлон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, стандарт гэж юу вэ?