Татвар, нийгмийн даатгалын сургалт
ААНБ-уудад зориулсан татавар, нийгмийн даатгалын хууль тогтоомжыг хэрэгжүүлэх сургалт 2024 оны 11 дүгээр сарын 20, 21-нд болно
ААНБ-уудад зориулсан татавар, нийгмийн даатгалын хууль тогтоомжыг хэрэгжүүлэх сургалт 2024 оны 11 дүгээр сарын 20, 21-нд болно
МАОЭНХ-ны удирдлагууд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэл болон холбогдох албан тушаалтнуудтай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Германы GIZ болон МАОЭНХолбоо нарын хамтран хэрэгжүүлдэг “ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье” хөтөлбөрийн Салбар харгалзахгүй ээлжийн оролцогчидтойгоо танилцах семинарыг 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулж байна. Уг семинар өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, GIZ-ийн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Андреа Элэш, МАОЭНХ -ны Гүйцэтгэх Захирал Ч.Нанжидсамбуу болон Германы Diberatung сургалтын төвийн үүсгэн байгуулагч Сүүрэн Фаяка нар нээж үг хэлснээр семинарын арга хэмжээ эхэллээ. Семинарт Салбар харгалзахгүй ээлжийн сургалтанд хамрагдахаар сонгогдсон нийт 20 гаруй оролцогчид хамрагдаж байгаа болно.
ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагч Лхагвадэмбэрэл, төслийн ажилтан Бадамлянхуа нартай МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, Албадан хөдөлмөрийн төслийн талаар мэдээлэл солилцож, төслийн шугамаар Холбооны хийх ажлын талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож уулзлаа.
МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.
Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна. Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.
Холбооны Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Г.Амартүвшин нар GIZ-ийн "ХБНГУ-тай Бизнесийн түншлэлээ хөгжүүлье" хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч хатагтай Андреатай цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр 08 дугаар сарын 06-ны өдөр уулзан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
МАОЭНХ-ны удирдлагууд Япон улсын Шизүока мужийн захиргаатай 2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар МАОЭНХ болон Шизүока мужийн захиргааны хамтын ажиллагааг хариуцсан ажилтан, орчуулагч Цэцэгсайхантай 08 дугаар сарын 06-ны өдөр уулзаж, энэ жил зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, тохиролцлоо.