Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа /CMTU-YOUTH, YOUTH INC./

2019.11.14 /English below/ МҮЭХ-ны Залуучуудын хороо /CMTU-YOUTH/, МАОЭНХ-ны дэргэдэх Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association /MONEF-YOUTH/ болон Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association/YOUTH INC./ байгууллагууд хооронд Хамтын Ажиллагааны Санамж Бичиг байгууллаа. Монгол бол залуучуудын орон; хүн амын гуравны хоёр гаруй нь 35-аас доош насны залуус эзэлдэг. /ҮСХ 2018/ Хэрэв залуучууд чадавхитай, үр бүтээлтэй байж тэднийг зөв удирдан чиглүүлж чадвал эерэг өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн боломжийг хурдасгадаг нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч юм. Тиймээс Монголын залуучууд эдийн засгийнхаа маш чухал хэсгийг бүрдүүлдэг.Иймд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Зохистой хөдөлмөрийг дэмжих залуучуудын үндэсний сүлжээний зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөдөлмөрийн…

Continue ReadingХамтран ажиллах санамж бичиг байгууллаа /CMTU-YOUTH, YOUTH INC./

ГАОББ-ууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтууд

2019 оны 7 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Тайланд улсад НҮБ болон МУ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцооны талаарх сургалтанд амжилттай хамрагдаж байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлагуудыг сонслоо. Мөн үүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлүүдийнхээ талаар ярилцлаа. 

Continue ReadingГАОББ-ууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтууд

НҮБ-ын Женев дэх Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 108-р чуулганд оролцлоо

2019 оны 7 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Тайланд улсад НҮБ болон МУ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцооны талаарх сургалтанд амжилттай хамрагдаж байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлагуудыг сонслоо. Мөн үүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлүүдийнхээ талаар ярилцлаа. 

Continue ReadingНҮБ-ын Женев дэх Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 108-р чуулганд оролцлоо

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ?

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ? ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенцод “хүчирхийлэл ба дарамт” гэсэн нэр томьёог нэг удаа, эсхүл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэлзүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсхүл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсхүл заналхийлэл гэж ойлгох бөгөөд үүнд жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамт багтана гэж тодорхойлсон байна. Харин жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамт гэдэгт хүйс, жендэрээс шалтгаалсан хүмүүст хүчирхийлэл, дарамт учруулах, эсхүл тодорхой хүйс эсхүл жендэрт харьцангуй ихээр нөлөөлөхийг ойлгох ба үүнд бэлгийн дарамт хамаарна гэсэн байна. Манай улсын хувьд ажил эрхлэлт, хөдөлмөрийн…

Continue ReadingХөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ?

Хөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт нь тодорхой өрөөсгөл ойлголтонд суурилсан байдаг бөгөөд ажилтныг хүйс, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэг, жирэмслэлт болон хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилтанд таагүй хандсан тохиолдолд үүсдэг. Шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдэг нь байгууллагын дотоод дүрэм, журмууд нь зарим бүлгийн ажилтнуудыг сул дорой байдалд оруулах үед үүсдэг. ОУХБ-ын Алагчилахгүй байх тухай конвенцид (№111) ялгаварлан гадуурхах гэдэг ойлголтын тодорхойлолтыг гаргаж, ажлын байран дахь арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэсний гарал үүсэл, нийгмийн гарал үүслээр нь ялгах, гадуурхах, илүүд үзэхийг хориглодог. Конвенцид оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно. 2021 оны хөдөлмөрийн тухай хуульд ажил…

Continue ReadingХөдөлмөр эрхлэлт болон ажил, мэргэжлийн хүрээнд Алагчилах гэж юу вэ?

Тэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Тэгш цалин хөлс гэдэг нь ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин өгөхийг хэлдэг бөгөөд цалин нь тухайн байгууллагын ажлын хэмжээтэй (ажлын үнэлгээгээр хэмжигддэг) шууд пропорционал байх ёстой гэсэн үг юм. Ажил нь илүү төвөгтэй ба / эсвэл тухайн байгууллагад илүү их үнэ цэнийг бий болгох тусам ажилтанд илүү их цалин өгөх ёстой. ОУХБ-ын “Тэгш шан хөлс олгох тухай конвенц” (№ 100) нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулан эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран ижил үнэ цэнэтэй ажилд ижил цалин хөлс олгох зарчмуудыг тодорхойлсон. Тэгш шан хөлс олгохын тулд Конвенцид оролцогч талууд дотоодын хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоох тухай зохицуулалтыг хэрэгжүүлэх ба/эсвэл ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хооронд байгуулсан хамтын гэрээг дэмжих…

Continue ReadingТэгш шан хөлс гэж юу вэ? Мөн хэрхэн түүнийг хангах вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь хүүхэд насыг үгүй хийж, хөгжих боломж, хүний эрхэм чанар, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжил, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг. ОУХБ-ын хоёр конвенц “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар болон "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай" 182 дугаар конвенц-ууд нь хүүхдийн хөдөлмөрт ямар төрлийн хөдөлмөрийг зөвшөөрөх болон үл зөвшөөрөхийн хооронд тодорхой зааг тогтоож, үүнд элсэх насны доод хязгаарыг тогтоох үндэсний хууль тогтоомжийн хүрээг бүрдүүлдэг. Хөдөлмөрийн насны насны доод хязгаарыг заавал эзэмших боловсролын наснаас доош биш буюу ерөнхийдөө 15-аас доошгүй байхаар тогтоосон байдаг.  Боолчлол болон төстэй хэлбэрүүд; Хүүхэд худалдаалах; Хүүхдийн наймаа буюу гэр бүл, асран хамгаалагчдаас нь салган хөдөлмөрийн шулалт үйлдэх; Өрийн барьцаа болон бусад төрлийн боолчлол; Албадан…

Continue ReadingХүүхдийн хөдөлмөр гэж юу вэ? Мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд юу юу ордог вэ?

Монгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Хөдөлмөрийн насны доод хязгаар гэдэг нь тухайн хүн сонгуульд оролцох, ажиллах, гэрлэх, сургуулиа орхих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрч буй нас юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг хуульд зааж өгөх нь хүүхдийн хөдөлмөр, хүүхэд цэрэг, эрүүгийн хариуцлага, эрт гэрлэлт зэрэг чухал асуудлуудтай холбоотой байдаг. Иймээс Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц (№ 138) нь Хүүхдийн хөдөлмөрийг зохицуулахынтулд ажилд орох насны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тус конвенц нь 1976 оны 6-р сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 наснаас доошгүй (хөнгөн хөдөлмөрт 13 наснаас доошгүй) гэж тогтоосон байдаг. Аюултай, хүнд хөдөлмөр эрхлэх насыг 18 наснаас доошгүй гэж тогтоосон байдаг(онцгой нөхцөлд 16 наснаас доошгүй). Тус конвенц нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон боловсролын систем нь хангалттай хөгжөөгүй гэж үзсэний дагуу түр хугацаанд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 14 наснаас доошгүй хэмээн тогтоохыг зөвшөөрдөг.…

Continue ReadingМонгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Албадан Хөдөлмөрийг устгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн хэм, хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ?

Албадан хөдөлмөрлөх тухай конвенц (№ 29) болон Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц (№ 105)-ийн гол ялгаа нь Албадан хөдөлмөрлөх тухай конвенцид зөвшөөрөгддөг ажил хаялтын шийтгэл, улс төрийн үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж хариуцлага хүлээлгэсэн гэх мэт ойлголтуудыг хүчингүй болгосон байдаг. Цаашилбал, эдийн засгийн хөгжилд хөдөлмөрийг дайчлах эсвэл хөдөлмөрийн сахилга батыг сахиулах үндсэн дээр албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог байна. Албадан хөдөлмөрийг устгах тухай асуудлыг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар аливаа албадан болон заавал хийлгэх хөдөлмөрийг улс төрийн үүрэг, хүмүүжлийн хэрэгсэл болгон ашиглахыг хориглох, улс төр, үзэл суртал, бодлоо илэрхийлсний төлөө шийтгэл оногдуулах, ажиллах хүчийг дайчлах, хөдөлмөрийн сахилга батыг чангатгах зэргээр зохицуулсан. Мөн ажил хаялтад оролцсоны төлөө шийтгэл, эсвэл ялгаварлан гадуурхах хамаарах болно. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн…

Continue ReadingАлбадан Хөдөлмөрийг устгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн хэм, хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ?