Албадан хөдөлмөр гэж юу вэ?
Албадан хөдөлмөр-ийг өөрийн сонирхлоор бус мөн албадлагаар хийлгэсэн ажил гэж ойлгож болно. Албадан хөдөлмөр нь хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар, эсвэл өр, иргэний үнэмлэх барьцаалах, цагаачлалын албаныханд мэдэгдэнэ гэж сүрдүүлэх гэх мэт илүү далд арга хэрэгслээр албадан ажил хийлгэх нөхцөл байдлыгхэлнэ. Албадан хөдөлмөрт үл хамаарах хөдөлмөрийн төрлүүдэд: Цэргийн алба хаах, иргэний эрх үүргийн дагуу, хорих ангийн хөдөлмөр (тодорхой нөхцөлд), онцгой байдлын үед ажиллах (дайн, гамшиг, гал түймэр, үер, гамшиг, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт), Бага зэргийн нийтийн аж ахуйд оролцох (нийгмийн дотор). Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөлөөс санаачилсан Албадан хөдөлмөрийн тухай конвенц (№ 29) нь албадан хөдөлмөрийг албадан болон заавал хийлгэх бүх хөдөлмөрийн хэлбэрийг хориглох замаар "албадан хөдөлмөр гэж хүнийг хүсэл зоригоос нь гадуур торгууль, шийтгэл ноогдуулахаар сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар хууль тогтоомж зөрчиж гүйцэтгүүлсэн аливаа ажил үйлчилгээг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Мөн Албадан хөдөлмөрийн тухай конвенцид хүнийг хууль бусаар албадан болон заавал хийлгэх…