Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэсний түүхт 35 жилийн ойн мэндийг нийт бизнес эрхлэгчид, ажил олгогчид, эздэд хүргэе!

Өөрчлөн байгуулалт, ил тод байдал хэмээн ярьж эхэлсэн үед Монгол Улсад хувийн хэвшил байх эсэх асуудлыг Сайд нарын зөвлөл авч хэлэлцжээ. Олонх гишүүд нь хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг Үндсэн хуульд харш, бүр гэмт хэрэг гэж үзэн дэмжсэнгүй. Гэвч энэ үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга К.Зардыхан маш зоригтой, өөрийнх нь хувьд эрсдэл дагуулах шийдвэр гаргасан байна. Тэрээр: “Засгийн газар буруудсанаас Зардыхан буруудсан нь дээр. Энэ тогтоолын төсөл дэмжигдээгүй тул аймаг, хотын гүйцэтгэх захиргааны дарга нарт хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг дэмжихийг миний гарын үсэгтэй захидлаар мэдэгд” хэмээсэн нь Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэж хөгжих түүхэн эхлэлийг тавьжээ. Улмаар, хувийн хэвшлийн…

Continue ReadingМонгол Улсад хувийн хэвшил дахин сэргэсний түүхт 35 жилийн ойн мэндийг нийт бизнес эрхлэгчид, ажил олгогчид, эздэд хүргэе!

ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДУНД ТҮВШИН БОЛОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны Олон Улсын хөтөлбөрийн хүрээнд Япон улсад зохион байгуулагдах “Удирдах ажилтны манлайлал”-ын өндөр түвшний сургалтад оролцохыг урьж байна. Энэ сургалтаар та манлайллын ур чадвараа дээшлүүлж, багаа үр дүнтэй удирдах, авьяас чадварыг хөгжүүлэх, байгууллагын зорилгод хүрэх арга барилыг суралцах болно! Сугалтын мэдээлэл: Лектор: Кацүнори Накажима (Star Leader LLC-ийн төлөөлөгч, Star Governance Co., Ltd.-ийн гүйцэтгэх захирал, Японд цорын ганц "The Leadership Challenge" мастер сертификаттай мэргэжилтэн) Зохион байгуулалт/Хугацаа: Сургалт 2 үе шаттай. 2025.12 сард цахимаар, 2026.2 сард Япон улс Осака хотод болно. Вэбинар 2 удаа болно, мөн бие дааж видео хичээл үзнэ. 2025 оны 12-р сарын…

Continue ReadingЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДУНД ТҮВШИН БОЛОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

📢 АМЕРИКИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА! 🇺🇸

2025 NSC Safety Congress & Expo📍 Denver, Colorado, USA📅 2025 оны 9-р сарын 12-18 ХБАЭА-н мэргэжлийн хөгжил, шинэ технологи, олон улсын туршлага – бүгд нэг дор! ✅ Яагаад оролцох вэ? 🔹 Салбарын шилдэг илтгэгчдийн Keynote Session🔹 25+ Мэргэжлийн хөгжлийн семинар – CEU/CPD оноо авах боломж🔹 130+ Техникийн болон боловсролын сэдэвт илтгэл🔹 Олон улсын үзэсгэлэнгийн танхимд хамгийн сүүлийн үеийн шийдэл, технологитой танилцах🔹 Салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох боломж 💼 Зардал: 1 хүний 3.000 орчим ам доллар. Үүнд: Буудал 7 хоног 2.6 сая орчим Онгоц 2 талдаа 4.5 сая орчим Экспоны бүртгэл: Хурал+экспо 1700$, зөвхөн экспо - 300$ Бусад зардал…

Continue Reading📢 АМЕРИКИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА! 🇺🇸

🇯🇵 Японы Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд

Олон улсын сургалтанд урьж байнаЯпон улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилттэй “Ажил олгогч эздийн холбооны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд дараах сэдвээр олон улсын сургалт зохион байгуулагдах гэж байна: 📌 Сургалтын сэдэв: Япон дахь хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал ба тулгамдсан асуудлууд: харьцуулсан судалгааны хүрээнд 🎯 Зорилго: Япон улсын хүний нөөцийн удирдлагын өнөөгийн нөхцөл, ахмадын асуудал, олон янз байдал, ESG хандлага, ажилчдын сэдэл, ажлын хэв маягийн өөрчлөлт, даяаршил, үйлдвэрчний холбооны харилцаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судлах. ✅ Оролцогчдод тавигдах шаардлага: 25–60 насны, англи хэлтэй, удирдах ажилтнууд Их, дээд сургууль төгссөн Өөрийн байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг Сургалтын дараа “Action Plan” боловсруулж…

Continue Reading🇯🇵 Японы Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд

🇩🇪 “ГЕРМАН УЛСТАЙ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

Хүнс үйлдвэрлэл ба ухаалаг газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт: 📍 Байршил: ХБНГУ, Кёлн хот📅 Хугацаа: 2025 оны 9-р сарын 22 – 10-р сарын 09 - 1дэх групп (10 хүнтэй)📅 Хугацаа: 2025 оны 10-р сарын 06 – 10-р сарын 23 - 2дах групп (10 хүнтэй) 🎯 Онцлог: Сургалтын төгсгөлд дэлхийн хамгийн том хүнсний үзэсгэлэн болох ANUGA 2025-т оролцох боломжтой! 📌 Сургалтын зорилго: Германы хүнсний үйлдвэрлэл, газар тариалангийн шилдэг туршлагатай танилцах Ухаалаг технологи, инновацийг хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нэвтрүүлж буйг судлах Түнш байгууллагуудтай холбогдож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх 📅 Бүртгэл: Бүртгэл хаах өдөр: 2025 оны 7-р сарын…

Continue Reading🇩🇪 “ГЕРМАН УЛСТАЙ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Эдгээр өөрчлөлтийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь гишүүн болон гишүүн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, байр суурийг нэгтгэн, дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж санд үүсэх дарамтыг ХХОАТ-ын орлогоос шилжүүлэн тооцох Хувь хүний орлогын албан татварын…

Continue ReadingМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ

Ажил мэргэжлийн ерөнхий шаардлагад санал авах нь

Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйл. “Мэргэшлийн үндэсний хүрээ”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл. “Үндэсний стандарт” болон Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS 1-2 : 2022 стандартын дагуу Монгол улсын стандарт “Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага”-ын төслийг боловсрууллаа. Та бүхэн доорх линкээр хандан Монгол улсын стандарт “Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага”-ын төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлт, сайжруулалт, шүүмжийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны дотор манай холбоонд албан бичгээр аль эсвэл цахимаар mongoliacdc@gmail.com болон monef@monef.mn-руу ирүүлнэ үү. "Ажил мэргэжлийн ерөнхий шаардлага" стандартыг татах линк: bit.ly/MONEFAMC МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН…

Continue ReadingАжил мэргэжлийн ерөнхий шаардлагад санал авах нь