Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус хөтөлбөрийн Зорилт 4-т тусгагдсан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах чиг үүргийг Авлигатай тэмцэх газартай хамтран манай холбоо хариуцахаар үндэсний хөтөлбөрт тусгагдсан болно. Иймээс бид дараах чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах саналтай байна. Хөтөлбөрийн зорилт 4.1-ийн хүрээнд: Аж ахуйн нэгжид авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, аргачлал нэвтрүүлэх Комплаенсын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх Бизнесийн ёс зүй, комплаенсыг нэвтрүүлэх сургалт, зөвлөгөө өгөх Авлига, мөнгө угаах, эдийн…

Continue ReadingАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай