Монгол улсын Хөдөлмөрийн насны доод хязгаар хэд вэ? Мөн ОУХ-ын хэм хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Хөдөлмөрийн насны доод хязгаар гэдэг нь тухайн хүн сонгуульд оролцохажиллахгэрлэхсургуулиа орхих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрч буй нас юм. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг хуульд зааж өгөх нь хүүхдийн хөдөлмөрхүүхэд цэрэг, эрүүгийн хариуцлагаэрт гэрлэлт зэрэг чухал асуудлуудтай холбоотой байдаг.

Иймээс Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц (№ 138) нь Хүүхдийн хөдөлмөрийг зохицуулахынтулд ажилд орох насны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тус конвенц нь 1976 оны 6-р сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 наснаас доошгүй (хөнгөн хөдөлмөрт 13 наснаас доошгүй) гэж тогтоосон байдаг. Аюултай, хүнд хөдөлмөр эрхлэх насыг 18 наснаас доошгүй гэж тогтоосон байдаг(онцгой нөхцөлд 16 наснаас доошгүй). Тус конвенц нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон боловсролын систем нь хангалттай хөгжөөгүй гэж үзсэний дагуу түр хугацаанд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 14 наснаас доошгүй хэмээн тогтоохыг зөвшөөрдөг.

Монгол улсын хөдөлмөрийн насны доод хязгаар нь 15 наснаас доошгүй хэмээн тогтоосон байдаг ч Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 3 болон 5-д эрхэлж болох хөдөлмөрийн төрлүүдийг тусгаж өгсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 13-15 насны хүүхэд асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлөхгүй, сурах эрхэд саад учруулахгүй хөнгөн ажил эрхэлж болно гэж заасан байдаг.

Мөн урлаг, спортын тоглолт, сурталчилгааны ажилд 15-аас доош насны хүүхдийг хууль ёсны асран хамгаалагчийн хүүхдийн эрхийн улсын байцаагчд өгсөн бичгийг зөвшөөрсөн үндсэн дээр ажлын цаг, орчинг тодорхойлон ажиллуулж болно.

Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 4 дүгээр зүйл, Тавдугаар бүлгийн 72 дугаар зүйл, 76 дугаар зүйл, Аравдугаар бүлгийн 142 дугаар зүйлүүд дээр ОУХБ-ын 138 дугаар конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.

Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

 Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.  

Leave a Reply