🇯🇵 Японы Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд

Олон улсын сургалтанд урьж байна
Япон улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилттэй
“Ажил олгогч эздийн холбооны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд дараах сэдвээр олон улсын сургалт зохион байгуулагдах гэж байна:


📌
Сургалтын сэдэв:

  • Япон дахь хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал ба тулгамдсан асуудлууд: харьцуулсан судалгааны хүрээнд


🎯
Зорилго:

Япон улсын хүний нөөцийн удирдлагын өнөөгийн нөхцөл, ахмадын асуудал, олон янз байдал, ESG хандлага, ажилчдын сэдэл, ажлын хэв маягийн өөрчлөлт, даяаршил, үйлдвэрчний холбооны харилцаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судлах.


✅
Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 25–60 насны, англи хэлтэй, удирдах ажилтнууд
  • Их, дээд сургууль төгссөн
  • Өөрийн байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг
  • Сургалтын дараа “Action Plan” боловсруулж танилцуулах чадвартай
  • Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл
  • Цэргийн алба хааж буй болон оюутан байж болохгүй


🗣 Сургалт зохион байгуулагдах хэл: Англи хэл


🕓
Хугацаа:

📍 Онлайн сургалт (Zoom):

  • 2025 оны 9 сарын 1, Даваа – 15:00–17:00 (Япон цагаар)
  • 2025 оны 9 сарын 5, Баасан – 15:00–17:00 (Япон цагаар)
    🔹 Нэмэлтээр: 6 цагийн видео хичээл

📍 Токио хотод зохион байгуулагдах танхимын сургалт:

  • 2025 оны 10 сарын 21–24 болон 27
  • Японд байх хугацаа: 10 сарын 20–28


📅
Бүртгэл:

2025 оны 6 сарын 25-ны дотор. Дэлгэрэнгүй мэдээллийг 91110889, 85851562

💰 Төлбөр:

  • Бэлтгэл семинарын зардал: 1200 ам.доллар
  • Дээрх зардалд японд болох бүх сургалтын зардал багтсан.
    • 2 талын нислэг
    • Зочид буудал
    • Өглөө, өдөр, оройн хоол
    • Сургалтын бүх зардал
  • 📑 Бүрдүүлэх материал:
  1. МАОЭНХолбоонд хандсан албан бичг
  2. Байгууллагын товч танилцуулга

* Шаардлага хангасан оролцогчдод сургалтын анкетыг явуулна.

Leave a Reply