ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДУНД ТҮВШИН БОЛОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны Олон Улсын хөтөлбөрийн хүрээнд Япон улсад зохион байгуулагдах “Удирдах ажилтны манлайлал”-ын өндөр түвшний сургалтад оролцохыг урьж байна. Энэ сургалтаар та манлайллын ур чадвараа дээшлүүлж, багаа үр дүнтэй удирдах, авьяас чадварыг хөгжүүлэх, байгууллагын зорилгод хүрэх арга барилыг суралцах болно!

Сугалтын мэдээлэл:

  • Лектор: Кацүнори Накажима (Star Leader LLC-ийн төлөөлөгч, Star Governance Co., Ltd.-ийн гүйцэтгэх захирал, Японд цорын ганц “The Leadership Challenge” мастер сертификаттай мэргэжилтэн)
  • Зохион байгуулалт/Хугацаа: Сургалт 2 үе шаттай. 2025.12 сард цахимаар, 2026.2 сард Япон улс Осака хотод болно.
    • Вэбинар 2 удаа болно, мөн бие дааж видео хичээл үзнэ.
      • 2025 оны 12-р сарын 15 (15:00–16:30 JST),
      • 2025 оны 12-р сарын 19 (15:00–16:30 JST)
      • Видео сургалт (4.5 цаг): 2025 оны 12-р сарын 16-18
    • Биечлэн сургалт: 2026 оны 2-р сарын 3-6, 9
      • (Японд ирэх: 2-р сарын 2, буцах: 2-р сарын 10, нийт 9 өдөр)
  • Сугалт болох газар: Осака хот, Osaka Lifelong Learning Center (зочид буудал ойролцоо байрлах болно)
  • Оролцогчдын тоо: Нийт 17 (Монголоос 1 оролцогч)
  • Хэл: Англи
  • Зорилго: Дунд түвшингийн удирдагчид болон шинээр гарч ирж буй манлайлагчдын удирдлагын ур чадварыг сайжруулж, байгууллагын зорилгод хүрэхэд туслах, авьяас хөгжүүлэлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, багийн менежментийг төгс эзэмшүүлэх.
  • Хөтөлбөр (түр):
    • Вэбинар: Ориентаци, өөрийгөө танилцуулах, ирээдүйг чиглэсэн Хүний нөөц ба Азийн хамтын ажиллагаа.
    • Видео: Японы хүний нөөцийн онцлог, ажлын хэв маягийн өөрчлөлт, хөдөлмөрийн маргааны жишээ, Хүний нөөцийн санаачилгууд.
    • Биечлэн: Ориентаци, бүлгийн ажил, илтгэл, компани айлчлал, хэлэлцүүлэг, эцсийн илтгэл, үнэлгээ (2-р сарын 7-8 амралтын өдөр).

Шаардлага:

  • МАОЭНХолбоо эсвэл түүний гишүүн компаниудын дэд дарга, менежер эсвэл мэргэжилтнүүд (хүний нөөц эсвэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой).
  • Англи хэлтэй байх
  • Нас: 25-60 насны хооронд (25-аас доош эсвэл 60-аас дээш бол боломжгүй).
  • Боловсрол: 4 жилийн их сургууль төгссөн эсвэл түүнтэй дүйцэх.
  • МАОЭНХ болон ажил олгогчоос зөвшөөрөл авсан байх.
  • Сургалтыг бүрэн дуусгаж, “Үйл ажиллагааны төлөвлөгөө” болон “Ахицын тайлан” гаргах чадвартай.
  • Эрүүл мэндийн шаардлага: Эрүүл байх (жирэмсэн бол оролцохгүй), шаардлагатай бол эмчийн зөвшөөрөл.
  • Оюутан эсвэл цэргийн албан хаагч биш байх.

Яагаад оролцох вэ?

  • Японы шилдэг туршлагаас суралцаж, карьераа дээшлүүл!
  • ОУ-ын сургалт, шинэ холбоо тогтоох боломж.
  • Байгууллагынхаа хөгжилд хувь нэмэр оруул!

Өргөдөл гаргах:

  • МАОЭНХ-оонд хүсэлт гаргаж анкет бөглөнө.
  • Өргөдлийн хугацаа: 2025 оны 9-р сарын 29-ны Даваа гараг (яаралтай!).
  • Сонгон шалгаруулалтын үр дүн: 2025 оны 10-р сарын 17-нд мэдэгдэнэ.

Анхаар: Гэр бүл, найз нөхөд дагуулахгүй, хөтөлбөрийг бүрэн дагах ёстой. Виза: “Temporary Visitor Visa”. Хөтөлбөр өөрчлөгдөж болно.

Илүү мэдээлэл авахыг хүсвэл МАОЭНХолбоотой холбогдоно уу. 9111-0889

Энэ бол таны манлайллын ур чадварыг өсгөх алтан боломж! 💼✈️🇯🇵

#LeadershipTraining #JapanOpportunity

Leave a Reply