“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тус холбооны 21 аймаг болон нийслэлийн зарим дүүргүүдийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтын үеэр МАОЭНХ, түүний аймаг орон нутгийн холбоод Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж, уг хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхэд орон нутгийн эздийн холбооны гишүүдийн бизнес эрхэлж буй туршлагаас хуваалцах, шинээр байгуулсан хоршоодод зөвлөн туслах ажлыг зохион байгуулах талаарх өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. Мөн 21 аймгийн АОЭХ-ны удирдлагууд аймаг орон нутагтаа Шинэ…