МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Эдгээр өөрчлөлтийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь гишүүн болон гишүүн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, байр суурийг нэгтгэн, дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж санд үүсэх дарамтыг ХХОАТ-ын орлогоос шилжүүлэн тооцох Хувь хүний орлогын албан татварын…