Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт нь тодорхой өрөөсгөл ойлголтонд суурилсан байдаг бөгөөд ажилтныг хүйс, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэг, жирэмслэлт болон хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилтанд таагүй хандсан тохиолдолд үүсдэг. Шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдэг нь байгууллагын дотоод дүрэм, журмууд нь зарим бүлгийн ажилтнуудыг сул дорой байдалд оруулах үед үүсдэг.
ОУХБ-ын Алагчилахгүй байх тухай конвенцид (№111) ялгаварлан гадуурхах гэдэг ойлголтын тодорхойлолтыг гаргаж, ажлын байран дахь арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэсний гарал үүсэл, нийгмийн гарал үүслээр нь ялгах, гадуурхах, илүүд үзэхийг хориглодог. Конвенцид оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно.
2021 оны хөдөлмөрийн тухай хуульд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтын арга, хэлбэрмөн ажил олгогчийн хүлээх үүрэг, хязгаарлалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байна. Мөн “Шууд” ба “Шууд бус” ялгаварлан гадуурхалтыг тодорхойлж, ялгаж өгсөн байдаг. Хувь хүн буюу ажилтан нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гадуурхагдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэдэг байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, шүүх цаашлаад ажил олгогчдоо гомдол гаргах үүрэгтэй. Үүгээр зогсохгүй гомдлыг хүлээн авч буй ажил олгогч ялгаварлан гадуурхсан албан тушаалтны овог нэр, хаяг, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг нийт ажилтанд харагдахуйц газар байрлуулах үүрэгтэй.
Алагчилахгүй байх тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 6 дугаар зүйл дээр ОУХБ-ын 111 дүгээр конвенцийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно.
Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд “Танд туслая” цэс-нээссонирхоно уу.
Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай.
МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.