Олон улсын сургалтанд урьж байна
Япон улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилттэй “Ажил олгогч эздийн холбооны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд дараах сэдвээр олон улсын сургалт зохион байгуулагдах гэж байна:
📌 Сургалтын сэдэв:
- Япон дахь хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдал ба тулгамдсан асуудлууд: харьцуулсан судалгааны хүрээнд
🎯 Зорилго:
Япон улсын хүний нөөцийн удирдлагын өнөөгийн нөхцөл, ахмадын асуудал, олон янз байдал, ESG хандлага, ажилчдын сэдэл, ажлын хэв маягийн өөрчлөлт, даяаршил, үйлдвэрчний холбооны харилцаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судлах.
✅ Оролцогчдод тавигдах шаардлага:
- 25–60 насны, англи хэлтэй, удирдах ажилтнууд
- Их, дээд сургууль төгссөн
- Өөрийн байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг
- Сургалтын дараа “Action Plan” боловсруулж танилцуулах чадвартай
- Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл
- Цэргийн алба хааж буй болон оюутан байж болохгүй
🗣 Сургалт зохион байгуулагдах хэл: Англи хэл
🕓 Хугацаа:
📍 Онлайн сургалт (Zoom):
- 2025 оны 9 сарын 1, Даваа – 15:00–17:00 (Япон цагаар)
- 2025 оны 9 сарын 5, Баасан – 15:00–17:00 (Япон цагаар)
🔹 Нэмэлтээр: 6 цагийн видео хичээл
📍 Токио хотод зохион байгуулагдах танхимын сургалт:
- 2025 оны 10 сарын 21–24 болон 27
- Японд байх хугацаа: 10 сарын 20–28
📅 Бүртгэл:
2025 оны 6 сарын 25-ны дотор. Дэлгэрэнгүй мэдээллийг 91110889, 85851562
💰 Төлбөр:
- Бэлтгэл семинарын зардал: 1200 ам.доллар
- Дээрх зардалд японд болох бүх сургалтын зардал багтсан.
- 2 талын нислэг
- Зочид буудал
- Өглөө, өдөр, оройн хоол
- Сургалтын бүх зардал
- 📑 Бүрдүүлэх материал:
- МАОЭНХолбоонд хандсан албан бичг
- Байгууллагын товч танилцуулга
* Шаардлага хангасан оролцогчдод сургалтын анкетыг явуулна.