Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө MNS 4643:1998 стандартыг шинэчлэн боловсруулсан төсөлд санал авч байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө” MNS 4643:1998 стандартыг шинэчлэх ажлыг манай холбоо хариуцан хэрэгжүүлж байна.

Уг стандартыг олон улсын шалгуурт нийцүүлэх хүрээнд Олон Улсын Стандартын Байгууллагын ISO 7010:2019 стандартад тулгуурлан шинэчилсэн стандартын төслийг боловсруулсан тул та бүхнийг төслийн агуулгатай танилцаж, саналаа ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлэх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл
Санал хүлээн авах цахим хаяг: info@monef.mn

Та бүхний үнэ цэнтэй санал, зөвлөмж стандартыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад чухал хувь нэмэр болно.

Стандартын төслийг эндээс үзнэ үү. MNS4643:2026

Санал өгөх хуудсыг эндээс татаж авна уу! саналын хуудас

Leave a Reply