Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэсний түүхт 35 жилийн ойн мэндийг нийт бизнес эрхлэгчид, ажил олгогчид, эздэд хүргэе!
Өөрчлөн байгуулалт, ил тод байдал хэмээн ярьж эхэлсэн үед Монгол Улсад хувийн хэвшил байх эсэх асуудлыг Сайд нарын зөвлөл авч хэлэлцжээ. Олонх гишүүд нь хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг Үндсэн хуульд харш, бүр гэмт хэрэг гэж үзэн дэмжсэнгүй. Гэвч энэ үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга К.Зардыхан маш зоригтой, өөрийнх нь хувьд эрсдэл дагуулах шийдвэр гаргасан байна. Тэрээр: “Засгийн газар буруудсанаас Зардыхан буруудсан нь дээр. Энэ тогтоолын төсөл дэмжигдээгүй тул аймаг, хотын гүйцэтгэх захиргааны дарга нарт хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг дэмжихийг миний гарын үсэгтэй захидлаар мэдэгд” хэмээсэн нь Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэж хөгжих түүхэн эхлэлийг тавьжээ. Улмаар, хувийн хэвшлийн…