Зохион байгуулах, хамтан хэлэлцээ хийх эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Хамтын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүс үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоогэрээ хэлэлцээр хийж, цалин хөлс, тэтгэмж, цаг, чөлөө, ажлын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, ажил, гэр бүлээ тэнцвэржүүлэх арга зам гэх мэт хөдөлмөрийн нөхцөлөө тодорхойлох үйл явц юм. Энгийнээр хэлбэл, хамтын хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлтэнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх арга зам юм. Хамтын хэлэлцээрийн үр дүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдвэрчний эвлэлд элсэн өндөр цалин, илүү сайн тэтгэмж, аюулгүй ажлын байртай болж байна.  Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенцид эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр хийх эрх чөлөөний дүрэм, журмыг тогтоосон байдаг. Энэхүү конвенц нь ажилчдыг үйлдвэрчний эвлэлд элсэх, үйл ажиллагаанд оролцсон зэрэг хүчин зүйлсээс хамаарч ялгаварлан гадуурхахаас хамгаална. Цаашилбал, конвенцид хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах ажилчид болон ажил олгогчдын байгууллагуудын хамтын хэлэлцээрийн зарчмуудыг тусгасан байдаг.  Эвлэлдэн Нэгдэх Эрх Чөлөө болон Байгууллага Байгуулах Эрхийг Хамгаалах тухай конвенц болон Зохион Байгуулах, Хамтын Хэлэлцээ Хийх Эрхийг Хамгаалах тухай конвенцууд нь эвлэлдэн нэгдэх эрхийн суурь зарчмуудыг тодорхойлж өгдөг конвенцууд юм. Монгол Улсын 2021 оны…

Continue ReadingЗохион байгуулах, хамтан хэлэлцээ хийх эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Эвлэлдэх нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгууллах эрхийг хамгаалах гэдэг нь тухайн хүн нийтлэг ашиг сонирхолтой бусад хүмүүстэй нэгдэж хамтдаа ашиг сонирхлоо илэрхийлэх, сурталчлах, хэрэгжүүлэх болон м гэж тодорхойлж болно. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц (№087) нь Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөл хуралдан санаачилсан үндсэн 8 конвенцийн нэг юм. Энэхүү баримт бичиг нь соёрхон баталсан улс, орнуудыг эрх баригчдын аливаа нөлөөллөөс ангид, ажил олгогч болон ажилчид өөрсдийн сонгосонбайгууллагад чөлөөтэй элсэх эрхийг хангах үүрэгтэй. Конвенц нь байгууллагын удирдлагыг сонгох, дотоод дүрэм журмыг боловсруулах эрхийг багтаасан ерөнхий дүрмийг байгууллагуудад тогтоож өгсөн байдаг. 2021 оны хөдөлмөрийн хуульд ажилчид болон ажил олгогчдын эрх үүрэг, үндсэн зарчмуудыг тодорхой болгосноор эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, байгууллага байгуулах эрхийг хамгаална. Ажилтан, ажил олгогч нь аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалахбайгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаа явуулах, дүрмээ батлах болон төлөөлөгч сонгох эрхтэй. Түүнчлэн 2021 оны хөдөлмөрийн…

Continue ReadingЭвлэлдэх нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрх хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, стандарт гэж юу вэ?

Олон Улсын Хөдөлмөрийн стандарт (ОУХС) нь ОУХБ-ын бүрэлдэхүүний (засгийн газар, ажил олгогчид, ажилчид) гаргасан хөдөлмөрийн үндсэн зарчим, эрхийг тодорхойлсон хууль эрх зүйн баримт бичиг юм. Эдгээр нь ОУХБ-ын гишүүн орнууд соёрхон баталж болох хууль ёсны хүчинтэй олон улсын гэрээ конвенц эсвэл заавал дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй зөвлөмжүүд юм. Ихэнх тохиолдолд конвенцид нэгдэн орсон улс орнуудын дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг тусгасан байдаг бол харин холбогдох зөвлөмж нь бие даасан байж болдог (ямар ч конвенцид хамааралгүй). ОУХС-ууд нь Олон Улсын Хөдөлмөрийн Бага Хурлаар (ОУХБХ) батлагддаг бөгөөд гишүүн улсууд, эрх бүхий байгууллага (ихэвчлэн Засгийн газар)-д өргөн мэдүүлэх ёстой. Конвенцийн хувьд энэ нь соёрхон…

Continue ReadingОлон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, стандарт гэж юу вэ?

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

МАОЭНХ-ны удирдлагууд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэл болон холбогдох албан тушаалтнуудтай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Continue ReadingМонголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллана

ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

Германы GIZ болон МАОЭНХолбоо нарын хамтран хэрэгжүүлдэг “ХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье” хөтөлбөрийн Салбар харгалзахгүй ээлжийн оролцогчидтойгоо танилцах семинарыг 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулж байна. Уг семинар өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, GIZ-ийн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Андреа Элэш, МАОЭНХ -ны Гүйцэтгэх Захирал Ч.Нанжидсамбуу болон Германы Diberatung сургалтын төвийн үүсгэн байгуулагч Сүүрэн Фаяка нар нээж үг хэлснээр семинарын арга хэмжээ эхэллээ. Семинарт Салбар харгалзахгүй ээлжийн сургалтанд хамрагдахаар сонгогдсон нийт 20 гаруй оролцогчид хамрагдаж байгаа болно.

Continue ReadingХБНГУ-тай Бизнесийн түншлэл хөгжүүлье хөтөлбөрийн уулзалт боллоо

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагч Лхагвадэмбэрэл, төслийн ажилтан Бадамлянхуа нартай МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу 08 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, Албадан хөдөлмөрийн төслийн талаар мэдээлэл солилцож, төслийн шугамаар Холбооны хийх ажлын талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож уулзлаа.

Continue ReadingОУХБ-ын Албадан хөдөлмөрийн төслийн зохицуулагчтай уулзлаа

Ажил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Ч. Нанжидсамбуу "АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООДЫН ТУХАЙ" хуулийн төслөө хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-н гишүүн Д.Цогтбаатарт танилцууллаа.

Continue ReadingАжил олгогч эздийн холбооны тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024

Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Корпорэйт конвейшн центрт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус бизнес уулзалтад оролцох сонирхолтой ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхийг урьж байна. Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцох бөгөөд МУ-ын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт зохион (BizMatching 1:1) байгуулах гэж байна.

Continue ReadingМонгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024

ХБНГУ-тай Бизнесийн түншлэлээ хөгжүүлье хөтөлбөрийн талаар уулзалт хийлээ

Холбооны Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Г.Амартүвшин нар GIZ-ийн "ХБНГУ-тай Бизнесийн түншлэлээ хөгжүүлье" хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч хатагтай Андреатай цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр 08 дугаар сарын 06-ны өдөр уулзан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Continue ReadingХБНГУ-тай Бизнесийн түншлэлээ хөгжүүлье хөтөлбөрийн талаар уулзалт хийлээ