Танд тусалъя буюу ажил олгогчдод зориулсан HELPDESK цэсийн талаар
 | 2021/12/28 |
Хөдөлмөрийн харилцааг илүү сайн, хүчирхэг болгох зорилгоор Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос санал болгож буй ажил олгогчид, хөрөнгө оруулагчид, менежерүүд болон ажилчдад бизнесийн үйл ажиллагаагаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх талаар мэдээллээр хангах нэг цэгийн үйлчилгээний “Танд тусалъя” /HELPDESK/ цэсэд тавтай морилно уу.
"Танд тусалъя" цэс нь хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой холбоотой өргөн хүрээний асуудлаар мэдээлэл өгөх болно.
Манай “Танд тусалъя” цэснээс та дараах чиглэлээр мэдээлэл авах боломжтой.
- КОВИД-19 болон хөдөлмөрийн орчин дах шинэ нөхцөл байдал
- Олон Улсын хөдөлмөрийн стандартууд
- 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан онцлох асуудлууд (Шинэчлэгдэж байгаа)
Илүү мэдээлэл авахыг хүсвэл та дараах и-мэйл хаяг monef@magicnet.mn эсвэл утасны дугаар +976 11-314579
Манай вебсайтыг илүү сайжруулах санал болон өөр сонирхсон асуудал байвал та үнэтэй санаа оноо, санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү.
Энэхүү “Танд тусалъя” /HELPDESK/ сайтыг ОУХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр анх гаргасан болно.