Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Эмгэнэл
2021/10/22
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр
2021/06/01

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталлаа. 2021-2022 оны улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өсөлтийг хангаж, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, ажлын байрны эрүүл аюулгүй байдал, нийгмийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Засгийн Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран ажиллахаар боллoo.

Бизнес эрхлэе (IN Business) хөтөлбөр
2021/06/01

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Бизнес эрхлэе” (IN Business) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийг бодлого боловсруулагчид болон төрийн байгуулагуудад танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Бизнес эрхлэе (In Business) хөтөлбөр
2021/06/01

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Бизнес эрхлэе” (In Business) сургалтын хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд гишүүнчлэлтэй ажил олгогч эздийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудад “Бизнес эрхлэе” (In Business) хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14.00-16.00 цагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс нээгдэх үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагууд
2021/02/23

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 
2021/02/23

Иргэд олон нийтийн хүнсний хангамжийг бүрдүүлэх үүднээс тусгай горимоор зах худалдааны төвүүдийг ажиллуулна. Тус салбарын нийт ажиллагсдын 15% нь ажиллах бөгөөд холбогдох хуваарийн дагуу тухайлсан байршлуудад шинжилгээнд хамрагдсанаар ажиллана. Хүнсний дэлгүүр, супермаркетууд бараа татан авалтаа хийх юм. 

 

Ажил мэргэжлийн лавлах, Ажил мэргэжлийн бүдүүвч зураглал
2021/01/14

“Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын ISCO-08, ҮАМАТ-08 болон мэргэжлийн стандарт боловсруулах олон улсын аргачлал, арга зүйг ашиглан Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Хамгаалалтын байгууллагуудын холбоо, ГОУХАН-тэй хамтран 14 ш ажил мэргэжлийн лавлахыг боловсруулав.

МБС-ын Үндэсний зөвлөлөөр 2020 онд баталсан Эрчим хүчний салбарын 10 ш, Харуул хамгаалалтын 3 ш, Салбар дундын 1 ш ажил мэргэжлийн лавлахыг танилцуулж байна.

МАОЭНХолбоо 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-12.00 цаг хүртэл аймгийн ажил олгогч эздийн холбоодтойгоор онлайнаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2020/12/30

МАОЭНХолбоо 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-12.00 цаг хүртэл аймгийн ажил олгогч эздийн холбоодтойгоор онлайнаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг уулзалтаар аймгийн ажил олгогч эздийн холбооны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ирэх онд ажиллах чиглэлийн талаар ярилцлаа.  

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт онлайн сургалт
2020/12/30

МАОЭНХ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт онлайн сургалт, семинарыг 2020 оны 12 дугаар сарын 21, 23, 24-ний өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны Олон улсын стандартыг нэвтрүүлсэн ААНБ-уудын сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээх” сэдэвт онлайн уулзалт
2020/12/30

МАОЭНХ нь ХНХЯ, НДЕГ, МҮЭХ-той хамтран 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 14.00-16.00 цагийн хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны Олон улсын стандартыг нэвтрүүлсэн ААНБ-уудын сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээх” сэдэвт санал солилцох онлайн уулзалт хэлэлцүүлгийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эзэд, нийгмийн түншлэлийн талуудын төлөөллүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ !
2020/12/26

ЦАГ ХУГАЦААНЫ ТҮҮХ БОЛОН ҮЛДСЭН ХУУЧИН ОНОО 

ЦАГЛАШГҮЙ ИХ АМЖИЛТ ҮЙЛСЭЭР ҮДЭЖ 

ОН ЦАГИЙН ТООЛЛООР УЧРАН ЗОЛГОЖ БАЙГАА ШИНЭ ЖИЛЭЭ ОД ХИЙМОРЬ

ОРЧЛОНГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ БИЛЭГДСЭН УГТАЦГААЯ !!!

КОМПЛАЕНСЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА
2020/10/14

КОМПЛАЕНСЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА

МАОЭНХолбоо МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдийн хүрээн дэх комплаенсын талаарх ойлголт хандлагыг тодорхойлох, нөхцөл байдлыг үнэлэх аж ахуй нэгжид тохиолдож буй голлох комплаенсын хэлбэрүүдийн талаар бодит мэдээлэл бий болгохоор комплаенсын судалгааг явуулж байна.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ХӨТӨЧ
2020/09/02

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар МАОЭНХ-ны дэргэдэх "Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжил" төв, Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтazaран эрчим хүчний салбарын ААНБ-ын түвшинд ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийх, мэргэжлийн стандарт боловсруулах болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт тогтоох цогц чадамж олгох иж бүрэн хөтөлбөрийн хүрээнд "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ХӨТӨЧ" бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

Аж ахуйн нэгж байгууллагад “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шаардлага, ISO 45001: 2018 хэрэгжүүлэх стандартыг заавар зөвлөмж, гарын авлага”
2020/08/05
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо болон МАОЭНХолбоотой хамтран 2020 оны 08 дугаар сарын 11-ны 15.00 цагт Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS/ISO 45001:2018 стандарт зөвлөмж, гарын авлагын номын нээлт болох гэж байгаа тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү.  
 
Холбогдох утас: 99527575, 94091854
Удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа сэдэвт сургалт
2020/07/20

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа” сургалтанд урьж байна.

Монголын томоохон намуудын байгуулсан Та бидний эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө МАОЭНХолоонд танилцуулж зөвлөлдөх уулзалт боллоо
2020/04/09

Монголын томоохон намуудын байгуулсан "Та бидний эвсэл"-ийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийг хөгжүүлэх бодлогоо танилцуулан зөвлөлдөхөөр МАОЭНХолбоон дээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хамтран ажиллах чиглэлээр гэрээнд гарын үсэг зурлаа.

МАОЭНХолбооны удирдлагуудад МАХН-ын удирдах хүмүүс сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт боллоо
2020/04/01

МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийн чиглэлээр тусгаж буй заалтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар хувийн хэвшлийн байр суурь, саналыг солилцох өргөтсөн уулзалтыг дараа долоо хоногт зохион байгуулахаар урьдчилан тохиролцлоо.

Нийгмийн түншлэгч талуудад санал хүргүүллээ
2020/03/23

Улс оронд үүссэн коронавирустэй холбоотой онцгой байдал зарлагдсан нь аж ахуйн нэгж, байгууллагууд болон ЖДҮ-үүдэд эдийн засгийн хүндрэл үүсгэж, олон аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлыг 2020 оны 03 дугаар сард багтаан хуралдуулж, уг хуралд хэлэлцэх асуудлын саналыг нийгмийн түншлэлийн талуудад хүргүүллээ.

Судалгаанд идэвхитэй оролцоно уу
2020/03/19

Эрхэм хүндэт ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдээ. Та бүхний өмнө тохиолдож буй саад бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаарх санал хүсэлтүүдийг нэгтгэн Засгийн газар болон шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн, дэмжүүлэх зорилготой энэхүү санал асуулгыг зохион байгуулж байна.

ЭМГЭНЭЛ
2020/03/18
МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар
2019/07/22

БНСВ улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг-тэй уулзаж санал солилцлоо.

ТМБССТД-1
2019/07/22
Хүний нөөцийн удирдлага-Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо
2019/07/22

\"Хүний нөөцийн удирдлага-Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо\" сэдэвт семинарыг МАОЭНХ болон Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн харилцааны хөгжлийг дэмжих Япон улсын засгийн газрын холбоо хамтран 2018 оны 8 сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.