Ажил мэргэжлийн стандарт
Мэдээлэл
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ
АМС БОЛОВСРУУЛАХ AРГАЧЛАЛ
АМС БОЛОВСРУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА
АМС-д хийсэн судалгаа-2014-2024
АМДШ-ны эксперт болон Дакумчид
Тогтоол шийдвэр, тушаал
Батлагдсан Ажил Мэргэжлийн Стандарт
Профайл
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ

2024/09/12

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д “Ажил мэргэжлийн стандартаар хөдөлмөрийн нөхцөл, ажилтны ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, чадамж, хандлага, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтооно” гэж заасан.

Олон улсад ажил мэргэжлийн стандарт нь улс орны ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх гол хэрэгсэл болж байна.

Ажил мэргэжлийн стандарт боловсруулах үйл ажиллагааг төрийн, ААНБ, төрийн бус байгууллага хамтран мэргэжлийн ур чадварын зөвлөл, хороодыг байгуулан үндэсний ажил мэргэжлийн стандартыг боловсруулах, хөгжүүлэх, баталгаажуулж, хэрэгжүүлэх замаар үндэсний мэргэшлийн түвшний тогтолцоог бүрдүүлдэг.

Монгол улсад 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.5. Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулах болсон.

Ажил, мэргэжлийн стандартыг олон улсын “Хөтөлбөр хөгжүүлэх DACUM аргачлал”, “Зааварчилгаа хөгжүүлэх, хөтөлбөрийг загварчлах SCID аргачлал” зэргийг ашиглан боловсруулж байна.

Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв нь Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 4-р тогтоолоор батлагдсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал, загвар”-н дагуу ажил мэргэжлийн болон чадамжийн стандарт боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Ажил, мэргэжлийн стандартын хэрэглээ: Үүнд:

-  Мэргэшлийн түвшний хүрээ, шаталсан бүтэц

-  Мэргэжлийн ур чадвар, чадамжийн нэгжийн багц сан

-  Мэргэжлийн нэршил, индекс/код

-  Ажлын байрны тодорхойлолт

-  Ажлын байранд тавигдах шаардлага

-  Үүрэг, ажилбарын жагсаалт, төвөгшил, хүндрэл, ач холбогдлын эрэмбэ, зэрэглэл

-  Ажлын даалгаврын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

-  Ажлын ачаалал, бүтээмж, цалин хөлс

-  Сургалтын агуулга, хөтөлбөрийн чадамжийн нэгж, элемент

-  Ажлын байранд сонгон шалгаруулалт хийх үзүүлэлт

-  Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээ, нотолгооны удирдамж

-  Хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээ

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан, мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, сургалтын байгууллага, ажил хайгч, иргэн, суралцагч нар нийтлэг сонирхол, шаардлагадаа нийцүүлэн ажил, мэргэжлийн стандартыг дараах байдлаар ашиглах боломжтой.

Үүнд:

  • Хөдөлмөрийн харилцааны талаар төрөөс бодлого, хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавих, мэдээлэл авах;
  • Ажил олгогчид нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль, тогтоомжийн шаардлагад нийцсэн байгууллагын дотоод дүрэм, журам боловсруулж мөрдүүлэх, байгууллагад мэргэшсэн ажилтан сонгож, бэлтгэж ажиллуулах, ажилтны хүлээх үүрэг, хариуцлагыг боловсронгуй болгох чиглэлээр ашиглах;
  • Ажилтан ажил хөдөлмөр эрхлэх зан үйлд суралцах, аюулгүй ажиллах, өөрөөс хамаарах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүлээх үүрэг хариуцлагыг мэдрэх, ажилтны мэргэжлийн ур чадвар, чадамжийг үнэлүүлэх, ажил үүргийн хуваарь, ажлын даалгавар, ажлыг аюулгүй гүйцэтгэх зааварчилгааг авах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, мэдээлэл, зөвлөгөө авах;
  • Мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиуд нь сургалтын агуулга, стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, оюутан суралцагчдад мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох, хандлагыг төлөвшүүлэх төрөл бүрийн сургалт зохион байгуулах;
  • Ажил хайгч иргэд, иргэн, суралцагч ажлын байранд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил, хөдөлмөрийн нөхцөлийн талаар холбогдох мэдээллийг олж авч ажил хөдөлмөрт бэлтгэх..

Боловсруулсан ажил мэргэжлийн стандарт нь мэргэжлийн ажилтан, техникч, мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ур чадварын шаардлага, чадамжийн түвшин, ажил үүрэг, ажилбарын гүйцэтгэлийн шалгуур, ажлын байранд сонгон шалгаруулалтын үзүүлэлт, ур чадварын түвшин тогтоож үнэлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх болон ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08 шинээр бий болсон ажил мэргэжлийн нэршил, индекс/код болон ажлын байрны зорилго, үүргийг шинэчлэх  үндсэн бичиг баримт болж байна.

Ажил, мэргэжлийн  стандарт нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, дүрэм, журам, стандарт, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтны эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлагын талаарх мэдээллийг бүрэн агуулсан бөгөөд ҮАМАТ–08 дахь мэргэшлийн ангилал нэршил, индекс/кодыг шинэчлэх үндэслэл болдог.

Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоо. 12.1.Багш, ажилтан нь боловсролын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.6.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр энэ хуулийн 5.1.4-т заасан зарчимд үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандартад нийцсэн байна гэж заасны дагуу БШУЯ (хуучин нэрээр) Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захиалгаар  сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, сэтгэл зүйч, хоол зүйчийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулагдсан болно.

 

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ, УР ЧАДВАРЫН ХӨГЖЛИЙН “ХУРЦ” ТӨВ