Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөө
Зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа
Хүний нөөцийн менежмент
Цалин, хөлс урамшууллын тогтолцоо
Ажлын байрны эрсдэлийн менежмент
Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх
Ажлын байрны ачаалал тооцох аргачлал
Санхүү татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах
Хууль эрх зүйн зөвлөгөө
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо /OHSAS 18001:2007/
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Бизнесийн тасралтгүй байдал /ISO 22301/
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал /ISO 22000/
Хөдөлмөрийн эрүүл мэндийн хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдал /BS OHSAS 18001/
Чанарын менежмент /ISO 9001/
Эрсдлийн менежмент /ISO 31000/
Нийгмийн хариуцлага /SA8000/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Цалин урамшууллын систем
Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
Ажил мэргэжлийн ангилал
Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг
Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
Албан бус уурхайн талаар судалгаа
Авлига, хүнд суртал
Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал
ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Малчин та ажил олгогч
Стратеги төлөвлөгөө
Судалгааны ажлын тайлан
Сургалтын гарын авлага
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ХБНГУ-д зохион байгуулагддаг Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт

ХБНГУ-д зохион байгуулагддаг Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт

2019/07/25

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ЗАСГИЙН ГАЗРЫН Тэтгэлгээр зохион байгуулагддаг  Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалтын Хөтөлбөр

 

        ХБНГУ болон Монгол улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр орны аж ахуйн нэгж, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, компаниудын удирдагчдын үйл ажиллагааг дэмжих бодлогоор Монголын ААНБ-ын менежерүүдийг сонгон шалгаруулж Герман улсын ААНБ дээр дөрвөн долоо хоногийн турш (28 хоног) Германы ААНБ-ын мэргэшсэн менежерүүдийг дагалдуулан сургах, чадамжид суурилсан сургалтын “Олон улсын түвшний мэргэшсэн менежер бэлтгэх сургалт, хөтөлбөр”-т ХБНГУ-ын засгийн газрын тэтгэлгээр хамруулдаг болно.

         Уг бизнесийн сургалт, хөтөлбөр нь 2009 оноос хойш Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 400 гаруй компаний удирдлагууд амжилттай суралцаж төгсөөд байна. Сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь Монголын талаас “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо” (МАОЭНХ), ХБНГУ-ын талаас “GIZ” байгууллагууд байдаг.

Сургалт, хөтөлбөрийн гол зорилго нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ЖДҮ, компаниудын үйл ажиллагаа тэдгээрийн хөгжлийг хурдасгах, Герман улсын шилдэг менежментийн үйл ажиллагаанаас Монголын менежерүүдийг дагалдуулан сургах замаар, ур чадварыг нь дээшлүүлж орчин үеийн шинэ техник технологи болон арга барилыг эзэмшиж өөрийн ААНБ-д нэвтрүүлэх, ХБНГУ-ын ААНБ-тай шууд холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг нээж өгөх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэхэд чиглэж байгаа болно.

Энэхүү сургалт, хөтөлбөр нь 5-н үе шатаас бүрдэх ба үүнд:

  1. Монголоос оролцогчид өөрийн байгууллагын үйл ажиллагаа, сургалтанд хамрагдах зорилгоо танилцуулж сонгон шалгаруулант хамрагдах үе шат,
  2. Сонгогдсон оролцогчдыг Монголд бэлтгэл хангуулах үе шатны арга хэмжээ,
  3. ХБНГУ-н ААНБ дээр чадамжид суурилсан сургалтанд хамрагдах үе шат,
  4. ХБНГУ-д хамрагдсан сургалтын тайланг бичиж сургалтын үр дүнгээ хамгаална.
  5. МАОЭНХолбоонд ХБНГУ-д хамрагдсан сургалтын тайланг танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулах үе шат

Эхний 4-үе шатны хөтөлбөрт амжилттай оролцсон оролцогч олон улсын түвшний мэргэшсэн менежерийн сертификатыг ХБНГУ-ын ОУХН-ээс (GIZ) гардан авах болно.

Сургалт, хөтөлбөрт аж ахуйн нэгж, байгууллагын шийдвэр гаргах түвшний менежер, удирдлагуудад энэхүү хөтөлбөрт хамрагдах бөгөөд дундаас дээш түвшний Англи хэлний мэдлэгтэй, ХБНГУ-ын ямар нэгэн аж ахуйн нэгж, компаниудтай бизнесийн холбоо тогтоон цаашид хамтран ажиллах, хэрэгжүүлэх тодорхой бизнесийн зорилготой байх шаардлагыг хангасан байх нөхцөлтэй.

Иймд хөтөлбөрт хамрагдах сонирхолтой үйлдвэр, компани, аж ахуйн нэгжийн удирдах ажилтан МАОЭНХ-ны сургалт, хөгжлийн хэлтсийн утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо