Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Гишүүнчлэл
Mэдээлэл
Гишүүнчлэлд элсэх журам
Гишүүнчлэлд элсэх
Шагнал
МАОЭНХ-ны Гишүүн байгууллагуудын мэдээлэл

Дэлхий нийтэд ажил олгогч эздийн төлөөллийн байгууллага нь өөртөө хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эздийг эгнээндээ нэгтгэсэн сайн дурын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Холбооны гишүүнчлэлд хамрагдах нь ажил олгогч эздийн хувьд сайн дурын асуудал бөгөөд тэдний төлөөллийн байгууллагад гишүүд дэмжигдчдийнхээ болон хувийн хэвшлийн эрэлт, хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх зүй есны шаардлага тавигддаг.

Энэ ч утгаараа Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь гишүүддээ үзүүлж буй тусламж дэмжлэг, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, тэдний эрэлт, хэрэгцээ, хүсэл, сонирхолыг цаг үргэлж судлан тогтоож, тэдгээрийн шийдвэрлэхийн төлөө Төр, засгийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудтай сайн түншийн харилцаа тогтоож. урт хугацаанд хамтран ажиллахыг эрмэлздэг.

Хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагын хувьд гишүүд дэмжигчиддээ туслах, тэдний хүч нөөц боломжийг Улс орны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх, аливаа улс төрийн нөлөөлөл, үйл ажиллагаанаасаас ангид байж тогтвортой бас тэнцвэртэй байдлыг хангахад нийгмийн бүхий л бүлгүүдтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

 

 

 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гишүүн болсоноор та:

  • Даяаршиж буй цаг үед, олон орны ажил олгогч эзэдтэй ижил түвшинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ
  • Аливаа асуудалд өөрийн санал, байр суурь, эрх ашгаа бусад ажил олгогч эзэдтэй нэгтгэн төр засаг, бусад байгууллагуудад илэрхийлэх дөт замаа олж чадна
  • Та болон таны орчинд ажиллаж буй дээд, доод түвшний менежрүүд хэрэгцээт сэдвээрээ  чанартай сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ
  • Таны нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа дээшлүүлэхэд тань мэргэжлийн түвшинд тусална
  • Бизнесийг шудрага, ёс зүйтэй эрхлэхэд чинь зөвөлгөө өгч, мэдээллээр хангаж, сургалтанд хамруулна
  • Хөдөлмөрийн болон нийгмийн аливаа асуудлыг микро түвшинд буюу байгууллагын хэмжээнд оновчтой шийдвэрлэхэд тань тусална
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн иж бүрэн системийг танай байгууллагад нэвтрүүлэхэд тусална
  • Хүний нөөцийн удирдлагын зөв бодлого боловсруулахад зөвөлгөө өгөх, ажилтанг мэргэшүүлэхэд тань туслан гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагад сургаж бэлтгэхэд зуучилна
  • Бүхий л төрлийн татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын харилцаан дахь ажил олгогчийн эрх ашиг, сонирхолыг тань төлөөлж,  хамгаална
  • Танай компанид хэрэгцээтэй байгаа ажилтан, мэргэжлийн ажилтанг түргэн шуурхай сонгон авахад хөдөлмөр зуучлалны үйлчилгээгээр тусална
  • Бусад орны ажил олгогч эзэдтэй хөдөлмөрийн ба бизнесийн асуудлаар хамтран ажиллах, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлнэ
  • Компанийн үйл ажиллагаатай холбогдсон төрөл бүрийн асуудлаар үнэлгээ шинжилгээ хийх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө
  • Хуулийн хүрээнд аливаа асуудлаар өмгөөллийн үйл ажиллагааг итгэмжлэн гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ
  • Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, хөгжүүлэх асуудлаар “Эрдэмтдийн зөвлөл” , “Ахмад мэргэжилтний алба”-ны зөвөлгөөг шуурхай хүргэх болно
  • Ажил олгогч таны бизнесийн ололт амжилт, туршлагыг сурталчлан, олны хүртээл болгох ажлыг зохион байгуулж болно
  • Бүсийн ба Олон улсын түвшинд зохиогдох аливаа арга хэмжээнд гишүүний хувьд түрүүн ээлжинд хамрагдах боломж бүрдэнэ
  • Нийгмийн түншлэлийн гурван талт харилцаанд Таны эрхийг хамгаалах, ажил олгогчдыг төлөөлөх эрхийг танд олгоно
  • Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийг бий болгохын тулд бодит туслалцааг үзүүлнэ
  • Ажил олгогч эздийн бүх шатны байгууллагад сонгогдох, сонгох эрхийг эдэлнэ
  • Та хийж бүтээсэн ажлаа манай  Холбооны болон Төр , Засгийн байгууллагуудын шагналаар шагнуулах боломжийг эдэлнэ
  • Төр засгийн бодлого, хэм хэмжээ тогтоосон эрхийн актууд болон бизнесийн үйл ажиллагаанд хамаарал бүхий бүх төрлийн мэдээллийг шуурхай хүлээн авна
  • Санхүү, татварын тайлан баланс гаргах болон бизнесийн төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг авах боломж бүрдэнэ
  • Өөрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ
  • Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон Холбооны гадаад харилцаанд тулгуурлан өөрийнхөө болон менежерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг гадаад улс оронд дээшлүүлэх боломж бүрдэнэ
  • Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд таныг болон танай байгууллагын менежерүүдийг хамруулах бололцоогоор хангана
  • Олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй төрөл бүрийн үзэсгэлэн яармагт танай байгууллагыг оролцуулах боломжийг бий болгоно
  • Хөрш орнуудад бизнес эрхлэх боломжийг бий болгоно
  • Компаний засаглалын сургалт, семинарт оролцох, засаглалын суурь зарчмууд/кодекс/-ыг нэвтрүүлэхэд таньд туслана
  • Танд дээр дурдсан мэдээлэл хамгийн түрүүнд хүрч, хамгийн түрүүнд бизнесийн боломжийг та ашиглах болно.