Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Гишүүнчлэл
Гишүүнчлэлийн мэдээлэл
Элсэх журам
Гишүүний анкет
Гишүүнээр бүртгүүлэх
Шагнал
Санал асуулга
Ажил олгогч, эзний мэдээлэл

Элсэх журам

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛД  ЭЛСЭХ ХУРААМЖ 

Нэг. Нийтлэг шаардлага

1.1. Холбоонд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эзэд, салбарын мэргэжлийн холбоод, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймгийн ажил олгогч эздийн холбоодууд гишүүнээр элсэж болно.

1.2. Холбооны үйл ажиллагаа, дүрэмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсэх тухай өргөдлөө Холбоонд ирүүлнэ.

1.3. Холбооны гишүүн нь сайн дурын үндсэн дээр Холбооны гишүүнээс гарах эрхтэй. Энэ тохиолдолд түүний татвар, хандивыг буцааж олгохгүй.

Хоёр. Гишүүний үүрэг, эрх

2.1 Гишүүн нь доорхи үүрэг хүлээнэ. Үүнд:

- Холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, зохион байгуулах арга хэмжээнүүдэд биечлэн оролцох;

- Холбооны зохион байгуулсан өдөрлөг, семинар, сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд оролцох;

- Холбооны гишүүний жилийн татвар, үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөх;

- Холбооны гишүүн нь холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, гишүүний татварыг жил бүр төлж байх үүрэгтэй.

2.2. Гишүүн нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

- Холбооны бодлого шийдвэр боловсруулах хэлэлцэж, батлахад оролцох, санал гаргах;

- Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох;

- Холбооны үйл ажиллагааны хүрээний асуудлаар холбооны Удирдах зөвлөл, холбооны удирдлагуудад санал тавих;

- Холбооноос үзүүлэх хөнгөлөлтийг эдлэх, үйлчилгээнд нэн тэргүүнд хамрагдах;

- Холбооны талаарх болон холбооны үйл ажиллагаанд холбоотой аливаа мэдээллээр хангагдах;

- Холбооноос өөрийн хүсэлтээр гарах эрхтэй.  

- Холбооны үйл ажиллагааны талаар санаачлага гаргах, сурталчилах, санал шүүмжлэл тавих эрхтэй. 

 

Холбогдох утас:  Бизнес харилцаа, Гишүүнчлэлийн хэлтэс 314579