Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Бизнес эрхлэе (In Business) хөтөлбөр

Бизнес эрхлэе (In Business) хөтөлбөр

2021/06/01
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Бизнес эрхлэе” (In Business) сургалтын хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд гишүүнчлэлтэй ажил олгогч эздийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудад “Бизнес эрхлэе” (In Business) хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14.00-16.00 цагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
“Бизнес эрхлэе” (In Business) хөтөлбөр нь бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс, бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаагаа сайжруулахыг сонирхогчдыг богино хугацаанд, хямд зардлаар бизнес удирдах шинэлэг арга барилд олон улсын жишигт хүрсэн түвшинд сургахад зориулж Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас боловсруулан гаргасан хөтөлбөр болно.
Уулзалт, хэлэлцүүлэгт 21 аймгийн ажил олгогч эздийн салбар холбоод, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл нийт 35 хүн хамрагдлаа.